Билгийн тооллын 20 цагаан луу өдөр

images (1)2015.12.30 / БИЛГИЙН ТООЛЛЫН 20

ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 08.44-17.06
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Ус

Аргын тооллын 12 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 20, Их морь одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

өглөө.мн

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …