Жан Зиеи амаржиж, охинтой болжээ

91128865681029f40cbb01Хятадын нэрт жүжигчин Жан Зиеи амаржиж, анхныхаа үрийн зулайг үнэрлэжээ. 36 настай жүжигчин бүсгүй анхны хүүхдээ төрүүлэхээр зул сараас өмнө  АНУ-ын Калифорнид ирээд байсан бөгөөд өчигдөр амаржиж охинтой болжээ.

“Хүрхрэх луу, нуугдах барс”, “Гэртээ харих зам”, “Оргил цаг”, “Баатар” гэх мэт кинонд тоглож байсан жүжигчин энэ онд рок дуучин Ван Фентэй гэрлэсэн билээ. Тэрбээр хоёр жил шахам Ван Фентэй болзсон бөгөөд 36 насны төрсөн өдрөөр нь түүнд гэрлэх санал тавьснаар Хятадад бас нэгэн алдартай гэр бүл бий болсон юм. Үүнээс өмнө Жан Зиеи Израилийн үл хөдлөх хөрөнгийн магнат, CCTV-гийн хөтлөгчтэй хамт амьдарч байсан ч түүний хүсч мөрөөддөг эгэл жирийн гэр бүлийн амьдралыг өгч чадахааргүй хүмүүс байсан учраас салсан хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлж байсан.

571684456810209d680951 5847595568101d1f2ed311 7349679568101e90362941

эх сурвалж: newscom.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …