Ноцтой мэдээ: АНУ-ын цөмийн байнуудын нэг нь Улаанбаатар байжээ

1451362925_7ccafcc2661f4ac73cafcdb5e6d82c29Дэлхийн II дайны үеэр АНУ Японд хоёр удаа /Хирошима, Нагасаки хот/ цөмийн халдлага хийсэн билээ. Дэлхий дээр хамгийн их цөмийн зэвсэгтэй, басхүү хүн төрөлхтөний эсрэг цөмийн халдлага хийж зүрхэлсэн цорын ганц улс АНУ Дэлхийн II дайны дараа буюу 1959 онд дэлхийн хэд хэдэн оронд цөмийн халдлага хийх төлөвлөгөө боловсруулсан ч энэхүү төлөвлөгөөгөө нууж “National Archives and Records Administration USA” хэмээх АНУ-ын Үндэсний архив, бичлэгийг удирдах газарт хадгалж байжээ. Тэгвэл 50 гаруй жилийн хугацаанд нууцлагдаж байсан энэхүү төлөвлөгөө саяхан ил болж, томоохон дуулиан дэгдээлээ.

Учир нь, энэхүү төлөвлөгөөнд АНУ “ЗХУ, Зүүн Европ, Хятад, Монгол зэрэг орны цагаан толгойн үсгийн дарааллаар бичсэн 1200 хотод цөмийн халдлага хийхээр тэмдэглэсэн” байжээ. АНУ-ын маш нууц зэрэглэлийн, үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэхүү бичиг баримт дэлхийд анх удаа дэлгэгдэж байгаа нь энэ бөгөөд энэ төлөвлөгөөгөөр АНУ Улаанбаатарт цөмийн бөмбөг хаях гэж байжээ. Мэдээж Улаанбаатар хот Монгол Улсын гол бай агаад зугтах ямар ч боломжгүйг эх сурвалж тэмдэглэжээ.

Ямартай ч, Монгол Улсыг 1959 оны дээрх төлөвлөгөөнөөс хоёрхон жилийн дараа буюу 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ бүрэн эрхт улсаар хүлээн зөвшөөрсөн юм. Нөгөө талаас АНУ энэ өдрийг хүртэл Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөггүй байсныг цөмийн халдлагын төлөвлөгөөнөөс харж болно.

Учир нь, энэхүү төлөвлөгөөн дээр “Ulaanbaatar, China” буюу Улаанбаатарыг Хятадын нэгэн хот хэмээн тэмдэглэж цөмийн халдлага хийх хотуудын тоонд оруулсан байсан юм. Сонирхуулахад, АНУ-ын энэ төлөвлөгөө 800 хуудас материал бөгөөд тус улсын “Strategic Air Command” Стратегийн агаарын командлалаас 1956 онд боловсруулж 1959 онд дуусгасан аж.

Э.Төгс

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …