Нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурна

images

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурна.

2015 оны 12 дугаарр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус далаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 09-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв  

 5-нд Хангайн уулсаар, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас, 7,8-нд зарим газраар цас орно. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 7,8-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Энэ сарын 17-ноос цас орж, эрс хүйтэрнэ

11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт …