МСНЭ-ийн болон МОСАХ-ны удирдлагууд Хэнтий аймагт урилгаар ажиллалаа

12108009_1029891210365353_7325734724270312794_n“Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээнд урилгаар оролцож байгаа МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын СГЗ Б.Галаарид, Монголын сайтуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар нарыг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хүлээн авч уулзлаа.
Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэрэгжүүлж байгаа “Архигүй Хэнтийчүүд”, “Цахим Хэнтий” хөтөлбөрийн талаар болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаагаа товч танилцуулж, урилгыг хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийллээ.12342760_1029891657031975_7644070672519993929_n
МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын СГЗ Б.Галаарид МСНЭ-ийн бодлого чиглэлийн талаар танилцуулан, санал бодлоо солилцож, аймаг орныхоо бодлого шийдвэр, үйл ажиллагааг иргэддээ нээлттэй байлгах үүднээс орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажилладагт нь талархал илэрхийлж, энэхүү туршлагаа бусад аймгийн удирдлагуудад үлгэр дуурайлал болгон хэрэгжүүлэх тал дээр тэдэнд санал гаргахыг хүслээ.
Уулзалтын үеэр МОСАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар хэлсэн үгэндээ: ” …ийм бодитой үр дүнд хүрсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсанд аймгийн Засаг даргад талархал илэрхийлээд нийгэмд үр өгөөжөө өгсөн, бусад аймаг орон нутагт жишиг болохуйц мэдээллийг МОСАХ-ны зүгээс дэмжиж ажиллана” гэлээ.
Энэхүү уулзалтын дараа аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ажилтнуудтай уулзаж, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт төдийгүй Монголын сэтгүүлзүйн салбарт тулгамдсан болон ололт амжилттай байгаа үйл ажиллагааны талаар өөрийн бодлоо хуваалцлаа. Мөн энэ чиглэлээр явуулж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан юм.
Хэнтий аймгийн хувьд хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаагаараа улсдаа дээгүүрт ордгийг цохон тэмдэглээд цаашид боломжтой бүхий л байдлаар дэмжин ажиллахаа хэллээ.
Тэд Хэнтий аймгийн бүтээн байгуулалттай танилцаж, “Хэнтий”, “Өндөрхаан” телевиз, “Хэнтийн мэдээ” сонины байраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх хүрээнд хамтран  дэмжлэг  үзүүлэн ажиллахаар боллоо.12108009_1029891210365353_7325734724270312794_n 12314122_947244565356065_4376778682242670685_n1 12316411_1029891127032028_6862940011279778506_n

12294882_1029891247032016_4154783868093605084_n 12308295_1029891160365358_336993828757811835_n (1)12289738_1029894547031686_1501988850733476041_n

С.Буянхишиг

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …