Өвөл машинаа хэрхэн жолоодох нь зүйтэй вэ?

Хотын зам цас болон цасаар бүрхэгдсэн өдрүүд эхлээд удаагүй байгаа билээ. Хүйтний эрч тогтвортой чангарсаар л … тиймээс танд зөвлөмж болгож хүйтний улиралд жолоо барихдаа, автомашинаа бэлдэхдээ юу юу анхаарах тал дээр зөвлөгөөг бэлдэн хүргэж байна. Цас, шуургатай үед мэдээжийн хэрэг үзэгдэх орчин маш хязгаарлагдмал болж ирдэг тиймээс элдэв муу зүйлс тохиолдох магадлалтай болж ирдэг билээ. Хэдийгээр тэнцвэржилтийн удирдлага, ABS гэх мэтийн системүүд цас, мөстэй замд тусалдаг ч зогсолтын үед 100% зогсоож чадахгүй нь тодорхой юм.

221-02
Энэ бүхэнд мэдээж өвлийн дугуй маш хэрэгтэй гэдгийг өмнөх зөвлөмжөөр хүргэж байсанг санаж байгаа байх. Цастай үед хөдөлгөөн эхлэхдээ автомашин дээр тогтсон, нэн ялангуяа урд салхины шил, толь, хойд шилэн дээр цасыг буулгах хэрэгтэй. Эс бөгөөс харагдах орчин муудаж өөртөө болоод бусдад хүндрэл учруулах талтай байдаг билээ. Шилэн дээр мөс болон цасыг арилгах нь амаргүй байдаг тэгвэл танд урт иштэй сойз болон хөлддөггүй шингэн байхад амархан арилгаж болдог. Мөн дээрээс нь та өөрийн машины дээвэр дээрх цасыг буулгаж байгаарай, учир нь хурдтай явах үед дээвэр дээрх цас хойш хийссэнээр бусдад саад болдог байна.

CAP LOGO (1)
Хот, хөдөөд ямар ч үед автомашиндаа өвлийн улиралд хэрэглэх зүйлсийг авч явах хэрэгтэй. Үүнд тийм ч үнэтэй зүйлс орохгүй ээ! Цас, шороо ухах зориулалттай багахан хэмжээний хүрз, малтуур, дулаан куртка, оймс, гутал зэргийг зайлшгүй авч явж байгаарай. Дугуй хагарлаа гэж бодоход энэ бүгд хот, хөдөөд хаана ч тус болох юм шүү. Мөн хэрвээ таны автомашин осолд өртлөө гэж бодоход тэмдэглэл хөтлөх дэвтэр, сайн гарах бал чухал хэрэгтэй болдог.

221-04
Сэдэвтээ эргэн орвол, өвөл хамгийн зөв машин барих арга нь ердөө л зөөлхөн мөн машинаа мэдэрч барих нь чухал бөгөөд машиныхаа балансыг алдуулахгүй жолоодох хэрэгтэй. Эргэлтийн үед машины урд дугуй гулгаж эрчээрээ урагшаа явдаг. Хэрвээ ийм зүйл тохиолдвол жолооч машин удирдлагагүй болчлоо хэмээн сандарч улам рулыг дардаг. Энэ бол буруу үйлдэл. Тиймээс та хүрдээ эргүүлэхгүй барих, эсвэл бага зэрэг хүрдийг суллаж өгөх хэрэгтэй. Ингэснээр дугуй мөр явах чиглэлдээ зөв орж замтай барьцалдах чадвартай болдог билээ. Ялангуяа уулзварт хүчтэй эргэх, гарцаар гарч буй хүнийг гэнэт харж огцом тормос дарснаар дээрх үйл явдал болдог. Тиймээс өвөлд баримтлах хамгийн гол дүрэм бол анхааралтай, удаан явах!

A 111724

Харин эсрэгээр хойд дугуй шарвасан үед яах вэ? Үүнийг oversteer хэмээн нэрийддэг. Эргэх үед хойд дугуй шарваснаас болж машин бүтэн эргэх аюулгүй байдаг. Хэрэв ийм зүйл тохиолдвол хаазны гишгүүрээс хөлөө авах хэрэгтэй. Шарваж эхэлсэн бол тэр тал руу нь хүрдээ эргүүл. Ингэснээр хяналт таны гарт шилжих боломжтой болно. Тиймээс жолооч та эргэлт хийхдээ аядуу, хойд дугуйн хөтлөгчтэй бол хаазыг их өгөхгүйгээр эргэлтийг хийх хэрэгтэй.
1. Цас, мөстэй зам дээр хурдыг хасахдаа тормосыг зөөлөн, зөөлнөөр хүчийг нэмэгдүүлэн дарна. Хэрвээ маш их мөстсөн зам дээр бол та маш холоос тормосыг алгуур дарах хэрэгтэй. Таны автомашин ABS системээр тоноглогдсон бол хамгийн шилдэг арга нь маш хурдан хугацаанд тормос дээр тохиромжтой хэмжээнд хүртэл нь дарах юм. ABS систем ажиллаж байгаа нь тормосын гишгүүр дээр дэргэж мэдрэгдэх бөгөөд танд тормостой чигээрээ хүрдээ залах боломжийг олгодог. Харин таны автомашин ABS системгүй бол тормосыг авч, салгах, дахин авах, дахин салгах гэх мэт үйлдлийг боломжоороо хийснээр үр дүнд хүрэх болно. Харин энэ үедээ хүрдийг эргүүлж болохгүй гэдгийг анхаараарай. Хэрвээ бүр тохиромжгүй нөхцөл байдал тулгарсан бол тормосоос хөлөө авч урд дугуйг чөлөөлж өгөх бөгөөд боломжтой бартаа саадруу хааз гишгэхгүйгээр мөргөж зогсох юм.

IMAG0313                                             Машинд зориулалтын хөлддөггүй шингэн ашиглах хэрэгтэй.

2. Гулгамтгай нөхцөлд машин хий эргээд хөдлөхгүй байвал яах вэ? Хэрвээ таны автомашин автомат хурдны хайрцагтай бол 2nd гэсэн сонголт байгаа. Түүнийг сонгосноор гулгамтгай нөхцөлд хурдны хайрцгийг 2-р араанд түгжиж хөдөлгөөнийг зөөлхөн эхлүүлэх боломжтой болдог.
3. Хэрвээ таны автомашин хойд дугуйн хөтлөгчтэй бол тээшний савандаа хүндхэн зүйл авч явах.Ингэснээр илүү их даралтыг дугуйнд өгч илүү сайн замтай барьцалдах боломж олгоно. Гэхдээ эргэлт дээр ширүүн эргэж болохгүй гэдэг алтан дүрмийг баримтлах хэрэгтэй. Учир нь таны хойд хэсэгт жин нэмэгдсэн тул хойд тэнхлэгийг шидэх аюултай. Үүнээс гадна хойд тээшиндээ элс хийсэн шуудай ч авч явж болох юм. Гулгаатай замд түүнийг асгаснаар дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлнэ.

221-03                                      Сайн чанарын шинэ шил арчигчийн резинээр хуучнаа солих хэрэгтэй.

4. Уул өөд өгсөх болон доош буух үедээ шууд тормос гишгэж болохгүй. Үүний оронд бууж байгаа үед хөдөлгүүрийн эргэлтээр тормос хийх, өгсөж байгаа бол шууд тормос гишгэхээр зайлсхийх хэрэгтэй. Өгсүүр замд хөдөлгөөнийг бүрэн зогсоосноор барьцалдах чадвар буурах төдийгүй, таны аюулгүй байдалд ч мөн адил эсрэгээр нөлөөлөх учиртай. Тиймээс хэзээ ч хяналтаа алдаж болохгүй.

30-12-39-45-339142         Салхины шил цантсан, дээр нь мөс цас тогтсон бол дээрх товчлуурыг дарснаар хайлуулах болно.

5. Эгнээ байр солихдоо маш анхааралтай удаанаар чиглэлээ өөрчлөх! Үүнийг нэн ялангуяа эмэгтэй жолооч нар анхаарах хэрэгтэй. Тэд ихэвчлэн толиндоо хардаггүй, утсаар ярьсан хэвээр эгнээ байр сольдог ба энэ нь өөрт болоод бусдыг аюулд учруулж байна гэсэн үг юм. Тиймээс аль болох утсаар ярихгүй, ярих шаардлагатай үедээ Bluetooth чихэвч ашиглан ярих нь зөв сонголт билээ.
6. Цасанд суусан бол дугуйг хий эргүүлэхээс сэргийл! Энэ нь доош цасыг ухах л үр дүнтэй. Үүнээс гарах арга зам нь урд дугуйг займчуулах, хөнгөнөөр хаазны гишгүүрийг гишгэх, хүрз ашиглан цасыг дугуйнаас цэвэрлэх гэх мэтийн арга замыг хэрэглэх юм. Мөн автомашины D болон R араан горимыг ашиглан өнхрүүлж гарч болно. (Энэ нь хурдны хайрцагт маш их хохирол үзүүлэх тул аль болох хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй)

221-01

7. Цас, мөстэй замд дугуйн хийг заасан хэмжээнээс 0.2 бар хэмжээсээр буулгах зохимжтой. Таны автомашины жолооч талын хаалган дээр тохиромжтой дугуй болон хийн даралтын хэмжээг бичсэн байдаг. Энэ хэмжээсийг бага зэрэг буулгаж хэрэглэснээр зам болон дугуйн барьцалдах чадвар өндөрсөх юм. Харин цас, мөсгүй болсон үед буцаад хэвийн хэмжээнд нь очтол хийлээрэй.

6-16-49-25-722941297
8. Хөдөө хөлдсөн нуур, гол дээр явж байхад мөс цөмөрч машин усанд живсэн тохиолдолд яах вэ? Энэ бол маш чухал бас анхаарууштай асуудал. Тойрч явахаас өөр аргагүй болсон тохиолдолд л та мөсөн дээр явах хэрэгтэй. 11 сард гол нуур бүрэн хөлдөөгүй байгаа тул мөсөн дээр явахдаа маш хянуур явах хэрэгтэй. Хэрвээ мөс цөмөрч машин живэх бол хаалга онгойдоггүй, цонхны цахилгаан мотор ажиллагаагүй болох талтай. Хэрвээ ингэсэн тохиолдолд та суудлын толгойн түшлэгийг салган авч салхины шилээ хагалж амь насаа аврах боломжтой.

30-7-48-47-697174868
9. Шулуун замд машинууд өндөр хурдтай явдаг. Харин таны машинд ямарваа нэгэн осол гэмтэл тохиолдсон бол даруй ослын гурвалжин тэмдгийг машинаасаа 50-100 метрийн зайтай байрлуулж бусдад анхааруулга өгөөрэй.

Эх сурвалж: www.Cardoctor.mn

Холбоотой мэдээлэл

Comments are closed.