Чөлөөт бүс бий болгох шаардлагатай юу

olloo_mn_1438912568_olloo_mn_1437614524_halh-golОлон улсын байгууллага хөрш орнуудаас мал, амьтны халдварт өвчнөөр тайван бус статус авч чадахгүй  байгаа нь ийнхүү хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах үндэслэл болж байгаа юм. Түүнчлэн цаашид бүсчилсэн тайван статусыг авах, зорилтот зах зээл болох улстай хорио цээрийн хэлэлцээр хийх хэрэгтэй байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Чөлөөт бүс байгуулагдсанаар хорио цээрийн дүрэм журмыг тогтоож зүүн бүсээс мах махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Мөн орон нутаг дахь уул уурхайгаас хамаарах хамаарлыг багасгах хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаар эдийн хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт маш бага. Бүх банкуудын зээлийн 2.5 хувь нь тус салбарт орсон байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл тийм ч таатай бус байгааг илтгэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар бид хөдөө аж ахуйн салбарын хамгийн потенциал өндөртэй гэгдэх махны  экспортыг хийж чадахгүй байгаа бөгөөд цөөн тооны адууг хөлөөр нь экспорлохоос хэтрэхгүй байдалтай байна. Энэ бол манай эдийн засаг солонгороогүйн нэг жишээ юм.

Ugluu-logo20157

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Zochin says

    Chuluut bus baiguulj amjih uu . Ed nariin tolgoi hureh uu . Ter zamiin uud , altanbulagaa ochood hardag boloosoi

Comments are closed.