Хотын даргын эсрэг Монголын оюутнууд тэмцэхээ илэрхийлнэ

uul VS MOXМонголын оюутны холбоо Нийслэлийн удирдлагын хооронд “дайн” болох нь бололтой. Учир нь НИТХ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн зүгээс  оюутны эрх ашигт бүдүүлгээр халдаж, тэдний нийтийн тээврээр зорчих, сурч боловсрох эрхийг нь хязгаарласан журам батлагдсантай холбогдуулан  маргааш өглөө МОХ хэвлэлийн хурал хийхээр болжээ.

МОХ-ны зүгээс Нийслэлийн удирдлагуудад хандан хэд хоногийн өмнө Оюутны  нийтийн тээврээр зөрчих эрхийг хязгаарлсан шийдвэр гаргах юм бол  өлсгөлөн зарлаж, тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байсан. Гэсэн ч нийслэлийн  удирдлагууд тэдний энэ шаардлагыг үл тоон  оюутнуудыг нийтийн  тээврийн хэрэгслээр зорчиход нь дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Үүний улмаас маргаашнаас эхлэн оюутнууд тэмцлийн дараа дараагийн хэлбэрээ эхлүүлэхээр болсон гэнэ.

Ийнхүү нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр нарын хооронд “гал гарсан тэмцэл” өрнөж эхлэлээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртсөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг  8 …