Р.Бурмаа: Халх голд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй бүс бий болно

169375-07092015-1441581842-174382901-halh_golУИХ-ын 2015 оны  07  сарын  09  өдрийн 75 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулж, чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталсан.

Тэгвэл нутгийн иргэд болоод олон нийтийн дунд 500 мянган га газрыг хашаалаад, гадаадын иргэдэд түрээслүүлэх гэж байна, гадаадаас баахан ажиллах хүч орж ирэх нь, хөрөнгө оруулагчид нь Солонгос хүмүүс байна гэхчлэн сөрөг хандлагууд нийгэмд үүсэх болсон. Энэ нь мэдээлэл дутмаг байгаагийн шалтгаан хэмээгээд өнөөдөр төрийн ордонд ХАА-н сайд Р.Бурмаа нутгийн иргэдийн төлөөлөл болон хэвлэлийнхэнд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

DSCN8665Тэрбээр Монголын өнөөгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдал хийгээд Халх голд чөлөөт бүсийг байгуулахын тулд хийгдсэн, хийгдэж байгаа тооцоо судалгааг дэлгэрэнгүй байдлаар танилцуулсан юм.

Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, эдийн засгийг солонгоруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, өндөр технологийг нутаглуулах, ажлын байр нэмэгдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор Халх гол чөлөөт бүсийг байгуулна гэлээ.

Монгол Улс эртнээс нааш хөдөө аж ахуйг, мал аж ахуйг голлон эрхэлж ирсэн уламжлалтай ард түмэн хэдий ч хөрш орнууд, олон улс болоод, эрүүл мэндийн байгууллагуудаас малын гоц халдварт өвчингүй гэсэн үнэлгээг авч чадахгүй байна. Энэ салбарын хамгийн потенцил өндөртэй мал, махны экспортыг зөвхөн цөөн тооны адуу хөлөөр нь гаргах байдлаар хийж байна. Тиймээс Чөлөөт бүс байгуулагдсанаар хорио цэрийн дүрэм журмыг тогтоож Зүүн бүсээс мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Р.Бурмаа сайдын хийсэн мэдээллийг багцлан хүргэе.

DSCN8671ХАА-н салбарын өнөөгийн нөхцөл байдал:

ДНБ-ний 12,2 хувийг Хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж байна.

Нийт ажиллах хүчний 28,6 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг.

Халх голын өнөөгийн нөхцөл байдал, уул уурхай:

Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар бөгөөд /ЗГ-ын 239-р тогтоол/ одоогийн байдлаар Дорнод аймагт 5.4 сая га нь оногдож байна. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр есөн аж ахуйн нэгжид олгосон талбай нь зөвхөн Дорнод аймгийн газар нутгийн 44 хувийг эзэлж байна.
Тодруулбал, Халхгол суманд хайгуул хийх зөвшөөрөл олгосон талбай нь 783 мян.га газар бөгөөд “Халх гол” чөлөөт бүсийн талбайтай давхцаж байна. Энэ газар нутгийг зөвхөн уул уурхайн зориулалтаар ашиглаж болохгүй гэж үзэх нөхцөл байдал өнөөдөр бий болчихоод байгаа. 1996-2009 оны хооронд 13 жилийн хугацаанд газрын тосны хайгуул хийсэн БНХАУ-ын төрийн өмчийн “Петро Чайна” компанитай хамтарсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК нь Газрын тосны 19, 21 талбайд олборлолт хийж, түүхий газрын тосыг БНХАУ-руу экспортолдог.
Өнөөдрийг хүртэл 24 тэрбум ам.доллар бүхий газрын тосны таамаг нөөц илрүүлсэн энэ Хятад компани нь байгаль орчны хариуцлага хүлээдэггүй, дэд бүтэц бий болгоогүй, бүх бүтээгдэхүүнээ 100 хувь экспортолж байна. Тэнд 3,500 гаруй ажилчид ажиллаж байгаагийн 3,010 нь хятад ажилчид байна.Зөвхөн 1 баррел газрын тос олборлоход 10 мянган тонн гүний усны нөөцийг ашиглаж байна.
Хэрвээ бид уг бүс нутагт хайгуул хийх талбайг тэлбэл тэнд зөвхөн хариуцлагагүй уул уурхайн ул мөр үлдээд зогсохгүй эдийн засагт үлдэц өгөөж багатай, ажлын байр нэмэгдүүлэхгүй, дэд бүтэц бий болохгүй, зөвхөн эвдэрсэн хөрс шороотой үлдэх юм.

Газар ашиглалт болон тариалан эрхлэлтийн байдал: 

Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол суманд атаршсан 30 мян.га талбайг зориулалтын дагуу үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгасан байдаг. Гэтэл орон нутгийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр Халх гол сум нь 51 мян.га газрыг газар тариалан, 36 мян.га газрыг эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар олгосон.

Харин сансрын хиймэл дагуулаар авсан зурагт бууснаар газар тариалангийн зориулалтаар 58 мянган га газрыг тариалангийн зориулалтаар ашиглаж байна.

Ийм мэдээлэл зөрүүтэй байгаа нь газрыг хяналтгүй, бүртгэлгүй олгож байгааг харуулж байгаа юм.

Солонгосчуудад газар худалдсан гэх асуудлаар:

2009 онд Халх голд солонгосуудад газар өгсөн гэх хардлага байдаг. Ингэхдээ БНСУ-ын “Хансолмо” гэх компанид 30 мян. га газар өгсөн гэдэг. “Хансолмо” ХХК нь 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Халх гол сумын ИТХурлын 117 дугаар тогтоолоор 25,966 га газрыг газар эзэмших нөхцөлөөр авч байжээ. Энэ газрыг сумын засаг даргын А-36 тоот захирамжаар 2011 онд буцаан авсан байдаг. Ингээд тухайн жилдээ Халх гол сумын засаг дарга дахин захирамж гаргаж Монгол Улсын “Үйзэн тал” ХХК-д 14 мян.га, “Цог-Октаэдр” ХХК-д 6,9 мян.га , “Ашдын нөхөр” ХХК-д 4.8 мян.га-г тус тус олгосон байдаг юм байна.

DSCN8702 DSCN8700Тариалангийн зориулалтаар шинээр олгох талбайг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэдэг.

Гэтэл хуульд зааснаар зөрчиж газар олгосон авсан бол мөнгөн торгууль ногдуулдаг маш сул хариуцлага байна.

Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар энэхүү хууль бус үйл ажиллагаанууд таслан зогсоогдож, газар олголт ил тод болох юм. Мөн газар ашиглалт, хяналт, хамгаалалт нь нэг цэгт буюу Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Захирагчийн ажлын албанд хамаарагдах юм.

Халх голд хийгдсэн судалгааны талаар:  

Халх голын бүс нутаг нь хөдөө аж ахуйн чиглэлээр өнөөдрийг хүртэл хамгийн өргөн хүрээнд, хамгийн урт хугацаанд судлагдсан бүс нутаг юм.

Анх 1967 онд Монгол Оросын хамтарсан атрын экспедиц судалгаа хийж Халх голд 10 сангийн аж ахуйн байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж байжээ.

Үүнээс хойш 1978, 1979, 2009, 2012, 2013, 2015 он гэхчилэн өнөөдрийг хүртэл хөдөө аж ахуйн үйлдвэржүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нийт 13 судалгаа хийгдсэн байдаг. Эдгээр судалгаа нь эдийн засгийн, байгаль орчны, газар тариалангийн, усны нөөцийн чиглэлээр хийгдсэн тухай бүртээ Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг өгч байв.

Тухайлбал, 1967-1980 онд хийгдсэн судалгаагаар 270 мян.га газарт тариалалт хийх боломжтойг тогтоож, 50 мянган Дорнодын мухар улаан үүлдрийн үхэр, 20 мянган барга хонь бордох мал аж ахуйн цогцолбор барих төлөвлөгөө гарч байжээ.

Үхрийн махны экспорт:

Дэлхийн зах зээл дээр үхрийн махны үнэ өссөөр байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д үхрийн махны бөөний үнэ 1 кг нь 17000 төгрөг байна. Үхрийн махны экспортоор дэлхийд тэргүүлдэг Бразил улс дэлхийн махны экспортын 20 хувийг дангаар нийлүүлж, улсынхаа эдийн засагт 5,7 тэрбум ам.долларыг нийлүүлж байна.

Монгол Улс 2014 оны байдлаар 1,5 сая долларын махны худалдааг хийжээ. Энэ нь 21 мянган тонн мах гэсэн үг юм. Харин Халх гол чөлөөт бүс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй эрүүл бүс болсноор Зүүн бүсэд эдийн засгийн цонх бий болж тус бүсийн махны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 400 сая. ам долларын мах экспортлох боломж бүрдэж байна.

Хорио цээр, хяналтын бүс: 

Ийм хэмжээний үйлдвэрлэл хийхэд хорио цээр, хяналтын дэглэм бүхий боловсруулах үйлдвэрлэлийн бүс шаардлагатай. Энэ бүс нь 500 мян га-ийн 5.2 хүртэлх хувь бөгөөд хаших талбай нь зөвхөн үүгээр хязгаарлагдах бөгөөд Халх гол чөлөөт бүсийн газарт оршин суугаа малчин, мал бүхий иргэдийг нүүлгэх шаардлагагүй юм.

Халх голын хөрсний бохирдол:

Тус чөлөөт бүсийн талбайн 14.4 хувь буюу 72 мян.га-г эргэлтийн талбай болгоно. Тариалалт хийхдээ элдэншүүлэггүй буюу тэг технологи ашиглана. Энэ нь тариалангийн хамгийн дэвшилтэт, сүүлийн үеийн технологи бөгөөд энгийнээр тайлбарлавал газрын хөрсийг жил бүр эргүүлж буйгаас татгалзан газрыг зүсэж үр суулган буцаан хаадаг өөрөөр хэлбэл цахилгаан цахилгаандаж буй мэтээр тариалалт хийхийг хэлнэ. Халх голын үржил шим сайтай атлаа салхинаас хамаарч элэгдэх аюултай энэ бүс нутагт газрын хөрсийг эргүүлэхгүй, чийгийг нь хадгалах энэ технологи хамгийн тохиромжтой.

DSCN8708Гадаадаас ажиллах хүч авах тухайд: 

Засгийн газар, Халх гол чөлөөт бүсэд ажиллах, түр оршин суух гадаадын иргэд нь тус чөлөөт бүсэд ажиллагсдын 3 хувиас илүүгүй байхыг тогтоолд тусгасан. Энэхүү гурван хувийн гадаадын ажилчид нь зөвхөн эрчимжсэн газар тариалан, мал ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тусгай мэргэжлийн инженер, технологич, судлаачид байх юм. Жишээлбэл тэнд 1,000 ажлын байр шинээр боллоо гэхэд түүний 3 хувь буюу 30 хүн л гадаадын нарийн мэргэжлийн хүмүүс байх юм.

Тус бүс нутаг нь өөрөө нутгийн гүнд байршилтай учраас Монгол Улсын хилээр орох гадаадын иргэд хууль тогтоомжийн дагуу заавал визтэй орж ирнэ. Түүнээс гадна тус шийдвэрт мөн Халх гол чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн хувьцааных нь 51-с дээш хувийг заавал Монгол хүн эзэмших ёстой гэж тусгасан байна.

Дэд бүтцийн хувьд:

Олон улсын жишгээр чөлөөт бүс бий болгосон газарт дэд бүтэц хурдацтай хөгждөг. Үүний адилаар “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулагдсанаар тус бүс нутагт зам, төмөр зам, цахилгаан зэрэг дэд бүтцүүд хөгжинө. Эдгээр нь Төрөөс төмөр зам, авто зам, эрчим хүчний талаар бодлогод орсон байдаг. Тус чөлөөт бүсэд 197 км урттай 35 кв-ийн цахилгаан шугам татах ажил нь 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

DSCN8674Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулснаар дараах давуу талууд үүснэ гэж Р.Бурмаа сайд тайлбарласан юм.

  1. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай, тээврийн салбар жигд хөгжиж эдийн засгийн хөгжлийн суурь болно
  2. Халх голд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй бүс бий болно
  3. Шинээр 1000 гаруй ажлын байр бий болно
  4. Зүүн бүсээс Халх гол чөлөөт бүсээр дамжуулан 400 сая долларын махны экспорт хийх боломж бүрдэнэ. Ингэснээр 24500 гаруй малчин өрхийн амьжиргаа дээшилнэ.
  5. Жилд 8-9 тэрбум төгрөгний цалингийн эх үүсвэр бий болно
  6. Тус бүс нутагт сүүлийн үеийн дэвшилтэт техник, технилогид тулгуурласан мах комбинат, боловсруулах үйлдвэрүүд байгуулагдана. Ингэснээр бүсийн дотоодын махны хэрэгцээг хангаад зогсохгүй 400 сая ам.долларын мах экспортлох боломжтой болно.
  7. Газар тариалан эрхлэлт нэмэгдэж, бүс нутгийн эмзэг хөрсөнд тохирсон тэг технологийн дагуу сэлгэн тариалалт хийнэ. Ингэснээр 72000 га эргэлтийн талбайг ашиглахад энэ он шиг гантай жил тохиоход 100,000 гаруй үр тариаг нэмэлтээр зүүн бүсээс хураах боломжтой болно.

 

Халх голын чөлөөт бүсийн хуваарилалтыг одоогийн байдлаар доорхи байдлаар хийхээр зураглал гаргажээ.

-Хяналт үйлдвэрлэлийн бүс – 5,6%

-Тариалангийн талбай – 14,4 %

-Бэлчээр, хадлан, аялал жуулчлал, мал аж ахуй – 80% байна гэж үзжээ.

Зургаар харуулбал:

DSCN8687 DSCN8689

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. mongol yner says

    ene erguu avgain bugsund shulhiinii bs burtslioziin vactsin hiichiheesee bilee.

  2. dornod says

    hugatsaa ni duusch baigaa uvaigui zasgaar buu orolduul dornodchuudaa hojim husaad arilahgui har zuiliig uldeegeed arilna ene met hugiin avgai bs namin ner zuugs

  3. zchin says

    burmasaid tegeed halhiin gol habiaas ner devshih gej baigaan yum uu

Comments are closed.