Өдөр бүр мөнгөө хэмнэх 8 алхам

fc5f86f1549b15b8original

1. Онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байх нь дээр. Гадуур гарах бүр ямар нэгэн хэмжээгээр мөнгө үрэгддэг шүү дээ. Шатахуун, автобус унаа, хоолонд орох гээд л…

2. Аль болох гэртээ хоол хийж идээрэй. Гадуур хооллох зардлаас 2 дахин бага мөнгөөр та гэртээ илүү сайхан, тэгээд бас эрүүл хоол хийж идэх боломжтой.

3. Өдрийнхөө хоолыг гэртээ бэлдээд аваад явах нь хамгийн зөв сонголт байдаг. Энэ нь таны ажлын цагийг хэмнээд зогсохгүй, хоолны дэглэм барихад тустай. Хоолны газрын цэсэнд баригдахгүй өөртөө тохируулан хоолоо бэлдэж болно гэсэн үг. Мөнгийг тань ч бас нилээн хэмнэнэ.

4. Кино театр уруу дандаа явж байхын оронд хааяа гэртээ киноны орой зохиож байгаарай. Хүссэн киногоо интернэтээс татаж, худалдаж, эсвэл түрээслэж аваад хайруулын тавганд эрдэнэ шишээ үлээлгээд жаахан зөгийн балтай холиход гадуур зардагаас ч илүү амттай киноны хачир болох болно. Ердөө 4000 төгрөг дотор хэдүүлээ ч хамаагүй кино үзэж болно шүү дээ.

5. 100000-с дээш төгрөгний худалдан авалт хийхийн өмнө дор хаяж 1 хоног сайн бодож үзээрэй. Авсныхаа маргааш хийсэн сонголтондоо эргэлзэж, мөнгөндөө харамсаж суухын оронд сайтар бодож үзсэн нь дээр.

6. Супермаркет орохынхоо өмнө авах зүйлээ сайтар төлөвлө. Энэ нь таныг онцын шаардлагагүй зүйл худалдан авч мөнгөө үрэхээс хамгаалах болно. Бид заримдаа супермаркетээр ороод гарахдаа төлөвлөөгүй хэр нь 30000-с дээш хэмжээний мөнгөөр худалдан авалт хийгээд гарах нь элбэг байдаг.

7. Сар бүрийнхээ өрхийн зардлыг жагсаан бичиж төсөвлө. Ингэвэл мөнгө тань хяналттай болох болно. Та хэдэн төгрөг зарцуулж, хэдэн төгрөг хадгалахаа тооцолж түүнийхээ дагуу явж чадвал өргүй байхад тань ч тустай.

8. Хоол ундаа цуглуулахаар явахын өмнө авах зүйлсээ заавал бичиж байгаарай. Тэгээд хагас сардаа 1 удаа хоол хүнсээ бөөнөөр авах нь маш хэмнэлттэй, хямдхан тусдаг.

Доорхи зүйлсийг худалдан авах жагсаалтаасаа хасвал багагүй хэмжээний мөнгө хэмнэхээс гадна эрүүл мэндээ ч хамгаалах болно.

Хиам болон утсан махан бүтээгдэхүүн – эдгээр бүтээгдэхүүнийг боловсруулахад химийн бодис ашигладаг тул эрүүл мэндэд хортой.

Хийжүүлсэн ундаа – мэдээж эдгээрт бас л химийн бодис, консервант, будаг гээд эрүүл мэндэд хор учруулж болох зүйл бүгд ордог.

Чипс – үнэтэй хэрнээ ямар ч шим тэжээлгүй. Давс ихтэй, мөн консервант агуулдаг тул хүний биед муу. Харин оронд нь та наранцэцгийн самар, эрдэнэшиш буюу попкорн худалдан аваарай.

Бэлэн гоймон – химийн бодис, амт үнэр нэмэгдүүлэгч агуулдаг бөгөөд ямар ч тэжээлгүй.

Хайрцагтай жигнэмэг, кекс – Бүгд хадгалах хугацааг уртасгадаг химийн бодис агуулдаг. Дээр нь маш үнэтэй. Үүний оронд та аль болох гэртээ жигнэмэг, кекс хийж байгаарай.

Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулав

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл …