ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.09.30/

0- aaaalogo_shine2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад:

Тарваган тахал өвчин: 

Өвчтөн “Б”, 44 настай, эрэгтэй. Аймгийн Засаг даргын захирамжаар тарваган тахал өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, хөл хорионы дэглэм тогтоож, хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна.

1-р хавьтлын 26, 2-р хавьтлын 18 хүнээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй. Цогцосыг 10 дугаар сарын 2-ны өдөр оршуулахаар бэлтгэж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хордлогын мэдээ: 

 9 дүгээр сарын 14-өөс 27-нд нийт 27 хүн ХЯТТ-д хандаж, тусламж үйлчилгээ авчээ. 15 нь эмийн хордлогын, химийн хордлогын улмаас 3, угаарын хийн хордлогын улмаас 6 хүн хандаж тусламж авчээ.

 9 дүгээр сарын 22-29-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 328 хүн хандсаны 19 (5.7%) нь хэвтэн эмчлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 14 хүнээр буурсан байна.

Эх сурвалж: ХЯТТ, НЭМГ

Малын боом өвчин: 

Төв аймгийн Баянцогт сумын Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газарт 2 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилж, сорьц цуглуулан шинжлэхэд боом өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Ugluu-logo20157

Холбоотой мэдээлэл

Comments are closed.