Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт Ховд аймаг 95,68 хувьтай шалгагдлаа

downloadМонгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн улсын үзлэгийг орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд тус үзлэгийг зохион байгуулах ажлын хэсгийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг манай аймагт 9-р сарын 25-наас эхлэн 4 өдөр ажиллаа.

Аймгийн хэмжээнд тус үзлэгт хамрагдах 17 сумын 103 байгууллага, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 35 байгууллага нийт 138 байгууллага байсан ба улсын үзлэгийн ажлын хэсэг ИТХ, аймгийн ЗДТГ, БОАЖ-ын газар, Зэрэг сум, Дарви сумын “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийг шалгав. Үзлэгээр байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд мэдээллийн технологи нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн 4 чиглэлээр явуулж, 9-р сарын 29-ны өдөр дүнгийн хурал хийлээ. Манай аймаг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн улсын үзлэгээр 95,68 хувьтай маш сайн дүнтэй шалгагдлаа.

Ugluu-logo

Холбоотой мэдээлэл

Comments are closed.