30 жилийн өмнө “алагдсан” бүсгүй амьд олджээ

d58af7adeefb5053great
1984 онд Доод Саксони мужийн Брауншвэйг хотод 24 настай оюутан бүсгүй Петра ор мөргүй алга болсон билээ. Хамгийн сүүлд түүнийг шүдний эмчид үзүүлэхээр явах үед нь харсан гэдэг. Цагдаа нар маргааш өдөр нь л түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн ч ул мөрийг нь олоогүй юм. Хэдэн жилийн дараа Вольфсбург хотын цагдаа нар өөр нэг оюутан бүсгүйн үхэлд сэжиглэн нэгэн эрэгтэйг саатуулахад мань этгээд Петраг ч хороосон гэж мэдэгджээ. Хэдийгээр түүний цогцос олдоогүй ч 1989 онд Петраг өөд болсонд тооцсон аж.

Тэгвэл энэ сарын эхээр цагдаа нарт дуудлага өгсөн 55 настай эмэгтэй өнөөх алга болсон Петра мөн гэдэгт Дюссельдорфын хууль сахиулах байгууллагын ажилтнууд бүрэн итгэлтэй байгаа гэнэ.

Энэ бүх хугацаанд уг эмэгтэй хуурамч бичиг баримтаар амьдарч, гэр бүл, найз нөхөдтэйгээ холбоо тогтоохгүй байжээ. Тэрбээр өөрийн шинэ нэрийг ил болгохгүй байхыг шаардаж, хамаатан саднуудтайгаа уулзахаас эрс татгалзжээ. Сайн дураар алга болсон шалтгаанаа Петра тайлбарласангүй. Хууль сахиулагчид түүний энэ сонин үйлдлийн учир шалтгааныг олж тогтоох гээд чадахгүй байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээлэл

Comments are closed.