Цагдаагийн байгууллагад үүрэг, чиглэл өгөв

hgvcnm_500x500
Дорноговь аймгийн прокурорын газраас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч нартай хамтарсан уулзалт хийлээ.

Дээрх уулзалтаар Монгол Өршөөл үзүүлэх тухай 9 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Е/19 дүгээр албан бичгээр хориг тавьсан заалтыг хэрэгжүүлэхгүй болохыг мэдэгдэж, харин хуулийн бусад заалтыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ хорих ялыг тэнссэн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулснаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон, өршөөн хэлтрүүлэх ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон, ялтны ялын тооцоог хийж, хувийн хэрэгт тэмдэглэл үйлдэн, прокурорт хянуулах үүрэг, чиглэлийг хэсгийн байцаагч нарт өгсөн нь цаг үеийн шинжтэй ажил боллоо.

Эх сурвалж: www.info.mn

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …