Пэрис Хилтон хуримандаа бэлтгэнэ

cf853e02fb5d3d3great
34 настай Пэрис Хилтон томоожихоор шийдэн ганц эр дээр сонголтоо хийсэн байна. Түүний сонгосон эр бол Швейцарийн бизнесмэн Ханс Томас Гросс юм. Тун удахгүй тэд хуримаа хийхээр болжээ. Пэрис, Ханс нар дөрвөн сарын өмнө Канны кинонаадмын үеэр танилцсан аж. Бизнесмэн эрийн хөрөнгийн хэмжээ 200 сая доллараар үнэлэгддэг юм.

Пэрис найз залуугаа өөрийн эцэг, эхтэй танилцуулсан гэнэ. Саяхан тэд Пэрисын гэр бүлтэй хамт үдийн зоог барьжээ. Ээж Кэтид нь Томас ихэд таалагдсан аж. Пэрис сайн хүнтэй учирсан гэж ээж нь бодож байгаа юм. Томас бүгдийг өөрөө цогцлоож чадсан. Харин Пэрис түүнд хайрыг харамгүй өгч чадна гэж ээж нь өгүүлэв.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …