Коланы итгэмээргүй, ашигтай 10 хэрэглээ

Секунд тутам дэлхий дээр 200.000 гаруй Кока Кола ундаа худалдаалагдаж байдаг бөгөөд Кока Кола гэдэг үг хүмүүсийн хамгийн их хэлдэг үгсийн хоёрдугаарт бичигддэг. (Нэгдүгээрт “Сайн уу?” ордог гэнэ.)

Судалгаагаар Кока Колаг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх нь маш олон сөрөг талтайг тогтоосон байдаг. Тиймээс эрхэм та хэрэглээгээ зохицуулж санал болгож буй эдгээр ашигтай бас сонирхолтой аргуудаас туршаад үзээрэй.

Зэв арилгана

Кока Кола нь хүчиллэг чанартай учраас зэвийг маш сайн арилгахаас гадна өнгийг нь гайхалтай сэргээж өгдөг. Аливаа төмөр эдлэлийн зэвийг Коланы тусламжтайгаар арилгахдаа нэг хоног дэвтээх хэрэгтэй байдаг гэнэ. Ингээд нэг хоносны дараагаар зөөлөн арчиж цэвэрлэхэд зэвийг ор мөргүй арилгадаг ажээ.

rust

Шил арчигчийг орлоно

Коланд агуулагддаг нимбэгний хүчил нь цонхны шилийг сайтар цэвэрлэхээс гадна өвөл цантуулахгүй сайн талтай гэнэ. Энэ нь зориулалтын шил арчигчаас ч дутахааргүй үр дүнг үзүүлэхээс гадна үнийн хувьд хямдхан тусдаг учир энэ мэт шил толио цэвэрлэхэд өргөн ашиглагддаг.

window-clean-apartment-1

Хоолыг гайхалтай амтална

Кока Колаг дэлхийн маш олон оронд хоол амтлагч болгон ашигладаг. Энэ нь үхэр, тахиа, гахайн махыг амталж жигнэхэд нэн тохиромжтой бөгөөд Коланд агуулагдах сахар нь зоогонд өнгө, чихэрлэг амтыг өгдөг бол нимбэгний хүчил нь хурц бөгөөд салахын аргагүй амтыг хачирладаг ажээ.

ccaa7325273743998225ee5463c2db80

Үсний тэжээл болно

Колагаар үсээ зайлах нь үсэнд тэжээл болдог төдийгүй өнгийг нь сэргээж, төрөлхийн мэт долгионтой болгодог гэнэ. Үүнээс гадна арьсаа шавших нь ч сайн бөгөөд биеэс эвгүй үнэрийг арилгаж арьсыг зөөлөн толигор болгодог гэнэ. Мөн үсэнд наалдсан бохийг төвөггүй арилгадаг. Ингэхийн тулд бохь наалдсан хэсэгтээ Кока Колагаар шавшихад л хэсэг хугацааны дараа наалдсан бохь хялбархан арилдаг ажээ. Кока Коланы лаазыг Леди Гага нарын алдартан үс буржийлгагч болгон ашигласан тохиолдол ч бас бий.

Beautiful woman applying hair conditioner

Өвчин намдаана

Кока Коланд агуулагддаг химийн нэгдлүүд нь зөгий, шумуул, далайн мөгөөрс зэрэг амьтдад хатгуулсан өвчнийг намдаахад хамгийн хэрэгтэй эд байдаг гэнэ. Далайн эргээр амарч байгаа хүмүүсийн олонх нь өвчин намдаах үнэтэй эм, түрхлэг зэргийг авчирдаг бол тэдгээрийн оронд ганц лааз Кола байхад л хангалттай ажээ. Амьтанд хатгуулж эсвэл хазуулсан хэсэгтээ Кока Кола асгах нь өвчнийг намдааж эдгэрэлтийг түргэсгэдэг гэнэ. Энэ аргыг хэрэглээд нэмэргүй байвал тухайн хэсэгтээ өөрийнхөө эсвэл хэн нэгний шээсээр жин тавьж шавших нь үр дүнтэй арга юм.

015

Түлэнхий арилгана

Аливаа сав суулга түлэгдэж өнгөө алдсан тохиолдолд Кока Колагаар өнгийг нь хялбархан сэргээж, түлэнхийг арилгах боломжтой байдаг. Ингэхийн тулд тухайн савныхаа түлэгдсэн өнгөрийг давах хэмжээний Кока Кола хийж зөөлөн гал дээр цаг гаран байлгана. Ингээд л түлэнхий нь ор мөргүй арилж өнгө нэмдэг ажээ.

674a7e2d077909cae4796634740e5463

Толбо, үнэр арилгана

Ахуйн сонирхолтой олон зориулалтаар ашиглах боломжтой Кока Кола нь хувцас, хивсэнд шингэсэн эвгүй үнэр ба толбыг арилгах чадвартай юм. Ялангуяа хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг дарахаас гадна цусны толбыг маш сайн арилгадаг гэнэ.

stack-of-freshly-laundered-clothing_web

Хортон шавжийг хөнөөнө

Кока Коланы чихэрлэг үнэр нь гэрт үүрлэсэн аливаа хортон шавжийг олноор цуглуулж хөнөөхөд тустай байдаг гэнэ. Зуны цагт ялаа, шумуул зэрэг элдэв хортон шавжийг хөнөөснийхөө дараа илүү гарсан Кока Колагаараа цэцэрлэг, хүлэмжнийхээ зүлэг, ургамал цэцэгсийг услах нь тэжээл болж өгнө. Кока Коланд агуулагдах хүчил нь шавжийг хөнөөдөг ажээ.

кока-кола-6

Эмчилгээний сонгодог арга болдог

Цангаа тайлагч Кока Кола нь төрөл бүрийн эмгэгийг анагаахад хэрэглэгддэг. Тухайлбал дотор муухайрч бөөлжис цутгахыг зогсоохоос эхлээд суулгалт, гэдэсний элдэв өвчнийг намдаах, хоолой өвдөх, зогисуулахад хэрэглэх жишээтэй.

coca_cola_drink-wide

Арьсыг торгомсог зөөлөн болгоно

Кока Коланы хамгийн гайхшруулам хэрэглээ нь энэ юм. Хэрвээ та торгомсог зөөлөн арьстай болохыг хүсвэл нэг халбага Кока Колаг байнга хэрэглэдэг нүүр эсвэл биеийнхээ лосьонтой хольж түрхэх хэрэгтэй. Ингэснээр арьсанд тэжээл болохын сацуу чийглэг, зөөлөн бөгөөд өөгүй толигор болдог гэнэ.

girl-washing-face1

Эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …