Ховд их сургуульд орон нутгийн анхны күнзийн институт нээгдэхэд бэлэн боллоо

kunz“Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад бүү тулгагтун” хэмээн сургасан их мэргэн бол Күнз юм. Тэрээр хүн төрөлхтний соёлын түүхэнд гарамгай хувь нэмэр  оруулсан цөөхөн хүний нэг.

Түүний үзэл, номлол, гүн ухааны сэтгэлгээ, сургааль, хятад хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Күнзийн нэрээр олон улсад институд төвүүд байгуулсаар ирсэн. Одоогоор дэлхийн 126 оронд салбартай БНХАУ-ын Күнзийн институт Монгол улсад МУИС, МУБИС-иудын дэргэд байдаг.
Харин 3 дахь нь орон нутагт анх удаа Ховд их сургууль /ХИС/, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орон/ШУӨЗО/ дахь Шинжааны Ажил мэргэжлийн их сургууль /ШАМИС/-ийн хамтын гэрээгээр ХИС-ийн дэргэд 2015 оны 9 сарын 10 нд үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. ХИС-ийн КИ-ын нээлтэд  ШУӨЗО-ны ШАМИС-ийн захирал Эркен  Абудукадер, Хятад хэл, соёлын сугуулийн  захирал Гао Хуй Чэн, Эрдэм  шинжилгээний хэлтсийн дарга Цао  Чун Мэй, Монгол судлалын төвийн эрхлэгч  бөгөөд ХИС-ийн КИ-ын Хятад талын  захирал Пүрэвдаш, 2012 оны Күнз судлалын дэлхийн шилдэг 10 эрдэмтний нэг, Хятад Монголын Найрамдал төвийн тэргүүн, МУИС-ийн КИ-ын захирал, доктор профессор М.Чимэдцэеэ, БНХАУ-аас  Монгол улсад суугаа ЭСЯ, БСШУЯ-ны төлөөлөгчид, Баруун 5 таван аймгийн төр захиргаа, боловсролын байгууллагын төлөөллүүд оролцоно.

КИ-ын нээлтэд оролцогчид Ховд аймгийн байгаль, түүхийн ховор  тогтоцтой газруудаар аялаж, ХИС-ийн  багш, оюутны бүтээлийн үзэсгэлэнг үзэн, Күнзийн философи, уран зохиол, сургааль зэрэг агуулгуудаар эрдэмтдийн лекц, илтгэлүүдийг сонсох юм.ХИС-д байгуулагдаж байгаа КИ нь хятад хэлний бүх шатны  сургалт явуулж суралцагчдад цаашид Күнзийн тэтгэлэгт хамрагдан  БНХАУ-д суралцах боломжийг нээж өгөх болон хоёр орны хэл соёлын бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулж байх юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …