“Ахлах сургууль” уран сайхны кино 9 сарын 1-нд албан ёсны нээлтээ хийнэ

ahlah1“Ахлах сургууль” уран сайхны кино нь LAMSAN продакшны анхны уран бүтээл бөгөөд “Төгс хөгжлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ж.Буянтөгс бодит амьдралаас сэдэвлэн, өөрийн шавь Батцэцэгтээ зориулан энэхүү кино зохиолыг бичиж, продюсерээр давхар ажилласан байна. Үе үеийн хүүхэд залууст эцэг эхээ хайрлаж хүндлэх хүмүүжлийг кино урлагаар дамжуулан хэлэхийг оролдон бүтээлээ туурвижээ. Харин бусад уран бүтээлчдийн хувьд СТА Г.Ган-Очир бүжиг дэглээчээр, ерөнхий продюсерээр Б.Янжмаа, найруулагчаар Ө. Бат-Эрдэнэ, ерөнхий зураглаачаар Д.Алтантулга /LAMSAN продакшн/ нар ажилласан байна. Мөн кино нэг жилийн өмнөөс хийгдсэн ба Нээлт маргааш буюу шинэ хичээлийн нээлттэй цуг ӨРГӨӨ-1 кино театр дээр 14,00 цагаас мөн ӨРГӨӨ -2 кино театр дээр 18 цагаас тус тус нээлтээ хийхээр боллоо. Залуучууд та бүхнийг уръж байна.

ahlah2


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …