ОХУ-ын талаас орж ирсэн түймрийг унтраажээ

olloo_mn_1429838566_11182259_592599297543424_4026391496687647181_nЗавхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Өвөр хөндий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 85 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 253 дугаар тэмдэгтийн чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн 0277 дугаар ангийн 62 албан хаагч, орон нутгийн 90 иргэн нийт 176 хүн, 14 автомашинтайгаар хилийн 253 дугаар тэмдэгтийн 1, 254 дүгээр тэмдэгтийн 1-ээр ОХУ-ын талаас орж ирсэн ойн түймрийг унтраасан, ОХУ-ын талтай хэлэлцэж ОХУ-ын нутагт унтраах ажиллагаа явуулвал гал түймэр модруу орохгүй тал газарт түймрийг унтраах боломжтой. Хилийн шугамын дагуу 16,5 км зогоон татсан. 2015.08.31-ний өдрийн 00:10 цагт ОХУ-ын талын зөвшөөрлөөр Хилээс 1, аймгийн ОБГ-аас 10 нийт 11 албан хаагч 1 автомашинтай хил гарч 60 м өргөнтэй түймрийг унтраан 2015.08.31-ний өдрийн 02:00 цагт буцаж Монгол улсад орж ирсэн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 50 иргэн нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …