Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

7de5457eb740e9e0originalМал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд хоёр аймгийн дөрвөн сумын нутагт боом өвчний дөрөв, хоёр аймгийн гурван сумын нутагт галзуу өвчний гурав, нийт гурван аймгийн долоон сумын нутагт долоон тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа аж.

Үүнд, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн нэг үхэр, тус аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт найман км/ иргэн З-ийн хотонд нэг үхэр, мөн аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-ийн нэг үхэр, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэц даваны ам” гэдэг газар малчин М-ийн нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байжээ.

Тиймээс дээрх үхэрнүүдийн сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд боом өвчин болох тогтоогджээ.

Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийндалай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ийн нэг үхэр, Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн хоёр үхэр, мөн аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-ийн нэг  үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгажээ.

Мөн үхсэн малын сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …