​“ASEM”-ийг угтаж зам барилгын ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ

29-nubiaЯармагийн товчоо-Зуунмод, Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн одоо ашиглагдаж байгаа авто замыг сайжруулахаар шийдлээ. Энэ нь Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал барихтай холбоотой. Гэрээний дагуу Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээний хүрээнд зам барилгын ажил багтаж байгаа юм.

Хөшигийн хөндийн нисэх буудлыг Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн авто замтай холбох 8.3 км замын ТЭЗҮ-ийг боловсруулахаар боллоо. Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 5.8 км хатуу хучилттай авто замын судалгааг хийхээр тогтлоо.

“ASEM”-ийн уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулахтай холбогдуулан эдгээр зам, барилгын ажлын гүйцэтгэгч болон зөвлөхийн сонгон шалгаруулалтыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ. Харин замын төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр болсон юм.

Харин Хөшигийн хөндийн төслийн гүйцэтгэл төлөвлөгөөт ажлын 40 хувийг даваад байна. 6-р сарын нэгтгэлээр 40.1 хувьтай гарсан бол төлөвлөгөөний дагуу 38.7 хувь байсан нь төлөвлөгөөг давуулан биелүүлсээр байгааг харуулж байна. Үүнээс газар шорооны ажил 70 хувь, 2 талаас хөөрч буух боломжтой нислэгийн зурвасын ажил 87.8 хувь, жолоодлогын зам талбайн ажил 13.1 хувьтай байх жишээтэй байна.

Мөн агаарын удирдлагын төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн нь 6-р сарын эцсийн байдлаар 36.9 хувьтай явж байгаа талаар төслийн нэгжээс мэдээлж байсан юм.

М.Дэлгэрмаа

Эх сурвалж: bloombergtv.mn

Холбоотой мэдээлэл

Comments are closed.