Ганц бие ээж гэдгээсээ би ичдэггүй!!!

7ae08ed0186a2cbdbigГанц бие ээж гэдгээсээ би ичдэггүй!!!
Ээж хүү хоёрын амьдралд хэрэгт дурлаж илүү харж явдаг бүх хүмүүст зориулав!!! Удахгүй эмэгтэй та ч гэсэн хормойноосоо нойтон сормууст унагаах байлгүй дээ.
Явсан хүн харамсдагаас
Үлдсэн хүн харамсдаггүй/

Ганц бие ээжийн үг
Энэ шүлгээ би
Эхнэрээ хуурсан нөхөр болгонд
Эцгээс цаашгүй эр болгонд
Энхрий жаахан хүүгийнхээ аавд зориулав
Хүүхдээ ганцаараа өсгөхөд хэцүү юм их бий
Хүн бүхний нүдэнд ганц бие гэж илүүчлэгдээд
Зөрж өнгөрөх эрчүүд эхнэртэйн ч эргэж хараад
Зүгээр л жаахан ойртож энгэр зөрүүлэх гэж бодоод
Орой үдшийн цагаар утас цохиж дуудаад
Ор хөнжлийн ажлыг үгэн завсар дайгаад
Хүүхдээ ганцаараа өсгөхөд хэцүү юм их бий
Хүн бүхний ховоос хол байх гэж хичээгээд
Ганган хээнцэр явбал ноход ч дагаж гийнаад
Ганц биеийг минь мэдвэл банди нар хүртэл шохоорхоод
Унж дорой явбал нөхөд мань ч нулимж тойроод
Нууцлаг хов өрнөж авгай хүүхнүүд дамжаад
Хүүхдээ ганцаараа өсгөхөд хэцүү юм их бий
Хүсэл хяслын дунд нулимс хүртэл царцаад
Хос дээл хийсэн ч эзэн нь нэг л дутаастай
Хол ойрын хүмүүсийн үгэнд нэг юм хэлээстэй
Зовох цагийн амьдралд нөмөр байнга үгүйлээстэй
Зорьсон үйл хэрэгт минь түшиг байнга дутаастай
Хүүхдээ ганцаараа өсгөхөд хэцүү юм их бий
Хүн хүнээс илүү үрд минь бүүр хэцүү
Нэг ангийн анд нар нь аавгүй гэж шоолоод
Нэрнийх нь өмнөх овгийг ээжээрээ юу ? гэж багш нь асуугаад
Гэр бүлийн тэмцээнд хүүхэд бүхэн оролцоход
Гэнэхэн санаа алдаж үр минь ижийдээн наалдана
Хүүхдээ ганцаараа өсгөхөд хэцүү юм их бий
Хүн хүнээс илүү хүнд ачаа үүрээд
Ээж аавынхаа дунд эрхэлж яваа хүүхдийг хараад
Ээжээ тэврээч гэх хүүгийнхээ сулхан дуунд
Энэ биедээ ахадсан амьдралын ачааг умартаж
Эцгийнх нь хайрыг орлох гэж бүх хүчээ шавхдаг
Хүүхдээ ганцаараа өсгөхөд хэцүү юм их бий
Хүн бүхэнд хэлмээргүй зовлон их бий.

 

Эх сурвалж: www.facebook.com/sisley.zorigt

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. oxin. says

    Yag vnen. Gants bie eejvvd iim vnexeer xezee ch zovlongvi az jargaltai bdag. Tiimees yagaad gevel nuxur bolgon exneriig zodoj daramtaldagiig sanaa zovdog.

Comments are closed.