Ундармаа галд түлэгдсэн хоёр хүүд туслахыг facebook найзууддаа уриаллаа

11698573_636028656496953_7231826217668878445_nТэнхлүүн явахад нь тэмээгээр туслахаар тэвдэж явахад нь тэвнээр тусласан дээр гэдэг манай ардын сайхан үг бий. Дүрэлзэх гал өөд гар нүцгэн орж нялх дүүгээ аварсан Д.Цэрэнтогтох хүүд туслах хандивын аян хүрээгээ тэлсээр. Сэтгэл нь өвддөг хүн бүр эрвийх дэрвийхээрээ оролцож байна. Үүний нэг нь жүжигчин Ундармаа юм. Тэрээр нүүр номын 125 мянган дагагчидтай бөгөөд тэднийг тус бүр 3000 төгрөгийг хүүгийн дансанд хийж эмчилгээний зардлыг нь бүрдүүлж буян болохыг уриалжээ. Буяны үйлсэд гар татдаггүй жүжигчин бүсгүй илгээсэн мөнгөнийхөө хуулгыг заавал comment хэсэгт оруулахыг үүрэгтсэн аж. Түүний нүүр номыг олон найзууд Д.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний зардалд нэмэр болж, хандивын үйлсэд маш идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай. Нээрээ л хүн бүр нэгж авах, ус авч уух гэж байсан мөнгөө Хаанбанк 5018042275, М.Дэлгэрмаагийн дансанд шилжүүлэхэд Монголын ирээдүй болсон хоёр хүүгийн амийг аврах боломж бүрдэх нь ээ.

Эх сурвалж:factnews.mn

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. цэвэлмаа says

    тонголчуудаа чин сэтгэлээсээ өгсөн 1000 төгрөг ч тус болно шүү

Comments are closed.