2015 оны хаврын тариалалт дууслаа

IMG2966Энэ жил улсын хэмжээнд хаврын тариалалтын ажлыг 5 дугаар сарын 03-наас эхлүүлж, нийт 511.2 мянган га-д тариалалт хийлээ. Үүнээс үр тариа 387.9 мянган га-д, үүнээс улаанбуудай 359.7 мянган га-д, төмс 12.6 мянган га-д, хүнсний ногоо 6.9 мянган га-д, тосны ургамал 78.5 мянган га-д, тэжээлийн ургамал 19.5 мянган га-д, эмийн ургамал 5335 га-д, жимс, жимсгэнэ 228 га-д тус тус тариаллаа.

Тариалалтын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 73.1 мянган га-гаар улаанбуудай 66.7 мянган га-гаар тус тус ахиу тариалсан бол бусад таримлын хувьд өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.

Харин 328.8 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд 06 дугаар сарын 24-ны байдлаар 121.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн байна.
Энэ жил ХХААЯ-наас тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай явуулах зорилтын хүрээнд тариаланчдад учирч буй санхүүгийн дарамтыг багасгах, төлөвлөсөн хэмжээндээ тариалалтыг хийх боломжийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллалаа. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газраас нийтдээ 7.8 мянган тонн чанар сайтай буудайн үрийг 340 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 20-30 хувийн, 2.0 мянган тонн шатахууныг 445 аж ахуйн нэгжид 50 хувийн урьдчилгаатайгаар тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүллээ.
Түүнчлэн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, уринш боловсруулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор 138.0 мянган га-д хэрэглэх 25.1 мянган литр ургамал хамгааллын бодисыг 324 аж ахуйн нэгжид, 108.0 мянган га-д хэрэглэх 450.0 мянган литр уриншийн гербицидийг 190 аж ахуйн нэгжид тус тус 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгосон юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …