Хуурамч архи оруулж ирсээр байна

1f23c00be248c6a8bigОХУ руу визгүй зорчдог болсонтой холбогдуулан хуурамч бүтээгдэхүүн, шаардлага хангахгүй согтууруулах ундаа ихээр орж ирэх болсныг албаныхан дуулгаж байна. Тусгай зөвшөөрөлгүй архи согтууруулах ундааг их хэмжээгээр оруулж ирж, ил далд нууцаар зарах хандлага нэмэгджээ. Энэ дээр цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтуудыг хийж, арга хэмжээ авч ажилласан аж.

Онцгой албан татварын тэмдэгтгүйгээр хоёр төрлийн орос “Таван нуур”, “Цагаан хус” зэрэг архийг оруулж ирсэн байна. Үүнийг хураан авч холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авч ажилласан гэнэ. Эдгээр архинуудыг иргэд оруулж ирээд шагийн үнээр, хууль бусаар зарж борлуулж байсан аж. Он гарсанаар хуурамч архины гурван зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …