Хүүхдийг хүмүүжүүлэхэд хэрэггүй арван муу арга

covn9vfshqvm56m9vht5ki0e51. Алга амтлуулахуй ( Хорсолтойгоор шийтгэл хүлээн авахад бэлэн болно )
2. Албадахуй ( Хүчээр түрээ барихыг зөвшөөрч, зөвхөн бусдын ам харна )
3. Зандрахуй ( Чанга дуундаа хүч оруулан элэгсэг дотно үгийн мартана )
4. Дуулгавар шаардахуй ( Дарамтыг дааж ядан тээж, доогуур харцтайгаар номхон хүлцэнгүйг сайшаана )
5. Үглэхүй ( Үгийн тансаг нарийн утга, уянгыг ухан, чих нь “ёроолгүй сав” мэт ямар ч үнэт зүйлсийг эс тооно )
6. Өөлөхүй ( Сайнтай, муутай сав дүүлдэг хорвоод зөвхөн хар бараанд гярхайтаж, гэгээнийг нээх мэлмий бүдгэрнэ )
7. Ёс суртахуундахуй ( Номхон сургаалд идээшилж, наснаасаа хэтэрсэн “аавын цээж” болж бүхнийг голно )
8. Хахуулдахуй ( Олз ашигт хэт шүтэж, өчүүхэн тусыг ч мөнгөөр үнэлэн, бусдын гарыг харна )
9. Хөндийлэхүй ( Өнчирсөн мэтээр ганцаардаж, зөвлөх, дэмжихийн ач тус, амт шимийг эс мэдэрнэ )
10. Хэт бөөцийлэхүй ( Бие даах чадваргүй, эрхийн тэнэгт дасаж, идэвх санаачилгагүй болно )

Эх сурвалж: Монгол Улсын гавьяат багш Яргай овогт Цамбын Түвшинтөгсийн
“ГЭР-ТӨР” ОРШИЖ, “БИ-гийн ТӨР”-ийг засахуй номноос

Санал болгох мэдээ

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулав

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл …