Үндэсний бөхөөр эмэгтэйчүүд барилдана гэнэ үү

1005613_493641060735257_565520125_n (1)Зохиолч М.Тогмид тэргүүтэй хэсэг хүмүүс “Эмэгтэй үндэсний бөхийн холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулаад байгаа бөгөөд удахгүй эмэгтэйчүүдийг үндэсний бөхөөр барилдуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Тэдний үзэж байгаагаар бол “Эрийн гурван наадам гэх бөх, морь, сур гуравын хоёрт нь буюу хурдан морийг эмэгтэй хүүхэд унадаг, одоо бараг эмэгтэй уяач уях нь холгүй байгаа, сур харваанд угаасаа бүсгүйчүүд оролцдог атал үндэсний бөхөд эмэгтэйчүүд барилдаж яагаад болохгүй гэж” гэдэг байр суурьтай байгаа юм билээ.
“Эмэгтэй үндэсний бөхийн холбоо” нь өөрийн гэсэн дүрмээ батлаж, өмсгөл зодог бэлтгэхээр зэхэж байгаагын зэрэгцээ эмэгтэйчүүдийн хувьд монгол бөхийн зодог шиг энгэр нь задгай байх боломжгүй учраас урд энгэр нь битүү байх, мөн хөлсний алчуур зодогт нь зүүлттэй байх, 3-ын даваанаас эхлэн “шонхор” цол олгож байх гэсэн журамыг дүрмэндээ оруулахаар болж байгаа сурагтай. Мөн тухайн жилийн барилдаанд түрүүлсэн эмэгтэйд “Аварга могой” цол олгох гэнэ. Эмэгтэйчүүдийн шуудгийн хувьд эрчүүдийг бодвол урт байх, алчуур өвдгөвч, тохойвч зүүж болох, гутлын хувьд монгол гутал хэтэрхий хүнд учраас одоогоор ямар гутал өмсөхөө нэг мөсөн шийдээгүй байгаа гэсэн. Бас эмэгтэй бөхийг заавал эмэгтэй засуул засахаар дүрмэндээ тусгасан ажээ. ЭҮБХ-ныхон анхны барилдааныг баяр наадмын өмнө зохион байгуулахаар шийдвэрлэсэн ч энэ нь тодорхой шалтгааны улмаас амжаагүй тул ирэх намраас эхлэн барилдаанаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ билээ.

1043981_197999600360190_553620130_n

 

 

А.Тамир

ugluu-logo

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …