Улаагчин туулай өдөр

tuulai

Аргын тоололын 2013 оны 6 сарын 30-ны ням гараг, билгийн тоололын зуны дунд сарын шинийн 23-ны адъяа гараг, 4 ногоон мэнгэтэй, огторгуй хөлөлтэй, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 05:06 цагт мандаж, 20:54 цагт жаргана.
Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
ugluu-logo

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …