Чингисийн талбайд Тавантолгойн асуудлаар санал асуулга явагдаж байна

398c6bdb14a05001original

Хаврын бороотой жихүүн өдөртэй зэрэгцэн Чингисийн талбайд нэгэн санал асуулга явагдаж байна. Энэхүү санал асуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвтэй хамтран “Эрдэнэс Таван толгой ХХК-ийн хувьцаа”-ны талаар 4 асуулга бүхий асуултыг хувьцаа эзэмшигч иргэдээс асууж байна.

1. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг дэмжиж байгаа эсэх

2. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол Улсын иргэд, үндэсний ААН-үүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн бирж дээр худалдах боломжийг нээхийг дэмжиж байгаа эсэх

3. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байгаа эсэх гэсэн 4 асуулт бүхий санал асуулгыг иргэдээсээ асууж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

68671

Тавантолгойн гэрээнд хувьцаа эзэмшигчдийн талаар нарийвчилсан зохицуулалт ерөөсөө байхгүй байна. Өнөөдөр бид нар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах төвтэй хамтран улсынхаа төв талбайд санал асуулга явуулж байна. Тавантолгойн гэрээнд тусгай бүлэг оруулахыг дэмжиж байна уу? Оруулья гэж байгаа бол ямар хэлбэрээр оруулах вэ? хувьцааны ногдол ашгаа хэзээ ямар хэлбэрээр авах нь зүйтэй вэ? хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэзээ ямар хэлбэрээр хийх нь зүйтэй вэ?, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ямар хэлбэрээр хамгаалах вэ? гэх мэт хувьцааны тухай, компанийн тухай бусад хуулийн зүйл заалтуудыг Тавантолгойн гэрээнд тусгуулах байдлаар асуудалд хандаж байна. Засгийн газрын дэргэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Би Монголын бүх аймаг, сумдтай холбогдож байна. Аймаг дүүрэг бүрт иргэний танхимууд байгуулагдсан. Иргэний танхимаараа хэлэлцээд нааш нь явуулаач. Би ажлын хэсгээр хэлэлцүүлье, Тавантолгойн гэрээнд тусгуулж өгье гэдэг саналыг тавьж байгаа. Олуулаа хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж ардын сайхан үг байдаг. Манай иргэд маш идэвхитэй оролцож байна.

Мөн үүнтэй зэрэгцэн Тавантолгойн ажилчид Чингисийн талбай дээр эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулж байна.

Г.Эрдэм

Ugluu-logo20

Холбоотой мэдээлэл

Comments are closed.