М.Бадамсүрэн Дорнод аймгийн Засаг дарга боллоо

olloo_mn_1430022865_badmaЕрөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргаар томилж байгааг энэ сарын 24-нд батламжилсан байна. Ийнхүү Дорнод аймаг шинэ Засаг даргатай боллоо. Түүний хувьд гурав дахь удаагаа зүтгэж Засаг ноёны суудалд зүтгэж байыгаа нь энэ. Тэрээр аймгийн ИТХ хурал дээр намын эрх ашиг бус бус аймаг орон нутгийнхаа эрх ашгийн төлөө ажиллана гэж амалж байжээ.

М.Бадамсүрэн нь,
Дээд боловсролтой. 1996-2000 онд Монгол улсын Техникийн их сургуулийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн.
2001 оны 9 дүгээр сараас 2002 оны 8 дугаар сард “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, -Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Улсын нөөцийн газарт Шатахуун түгээх станцын түгээгч, эрхлэгч,
2009 оны 1 дүгээр сараас 2012 оны 8 дугаар сард Дорнод аймгийн Монгол ардын намын хорооны орон тооны дэд дарга,
2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч,
2012 оны 11 сараас 2013 оны 11 сард Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын Зөвлөх,
2013 оны 12 сараас одоог хүртэл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна
Төрийн албанд зургаан жил есөн сар ажиллажээ.

Г.Уянга
Olloo.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …