Гэр бүл бологсдын 10 төөрөгдөл

how-to-ask-a-man-to-marry-youХүмүүс гэр бүл болоод өөрийн асуудлаа шийднэ гэж боддог. Яг ингэж боддог 10 алдааг жагсаалаа

Нэг дэх төөрөгдөл:
Гэр бүл бололт нь танд дотоод сэтгэлийн бүх асуудлаа шийдвэрлэж, бүрэг ичимхий зангаасаа салахад чинь тусална.
Нэгэн бүсгүй гэр бүл болохоосоо өмнө бүрэг ичимхий байлаа. Хүмүүс түүнийг царай муутай, тэнэг гэж боддог байх гэж айдаг байсан учир хүмүүсийн дунд орохдоо инээдэмтэй харагдахгүйн тулд дуугаа хураадаг байж.
Нэг удаа тэр өөртөө итгэлтэй, хөгжилтэй, нөхөрсөг залуутай танилцаж түүнийг амьдралд түшиг тулгууртай хүн юм гэж үзээд өөрөөс нь олон ах байсан боловч түүнтэй гэрлэсэн байна. Тэгээд тэр түүний тусламжтайгаар өөрийн бүрэг ичимхий зангаас сална гэж найджээ.
Нэгэн удаа тэр хоёр гэртээ зочид урив. Гэтэл энэ өдөр түүний нөхөр яаралтай явах шаардлагатай болж тэр зочдыг ганцаараа хүлээн авахаас өөр аргагүй болж. Тэр маш их айж, бараг уйлах шахсан боловч гэнэт өөрийнхөө нөхрийг байхгүй бол гэртээ ирсэн хүмүүсийг ч хүлээж авч чадахгүй бөгөөд хүмүүс зөвхөн сайн нөхөртэй болохоор нь түүнтэй ярилцдаг юм гэдгийг ухаарчээ. Тэр түүнээс хойш зөвхөн гэр бүл болсноор л өөртөө итгэлгүй байдлаасаа салж чадахгүй юм гэдгийг ойлгож. Тэр өөрийнхөө сул талтай зоригтойгоор тэмцэж байдал сайжирсан юм.

Хоёр дахь төөрөгдөл:
Хэрвээ тэр танд үнэхээр л хайртай юм бол таны төлөө зан чанараа сайжруулан арчилж чадах ёстой.
Биднийг бүр бага наснаас эхлэн хүн бол өөрчлөгдөж хувирах чадвартай жинхэнэ дурлалын төлөө юуг ч хийж чадна гэж сэнхрүүлдэг. Хэрэв тэр танд дурласан бол таны хүссэн хүн чинь болон хувирч чадах ёстой. Нэгэн залуу ярихдаа, би өөрийгөө их цэвэрч нямбай хүн гэж боддог байсан. Гэтэл миний эхнэр надаас илүү цэвэрч нямбай хүн юм. Дөнгөж гэрлэснийхээ дараа л түүнийг миний араас алчуур, саван барин хөөцөлдөж эхлэхийг нь би тэвчиж чаддаггүй байлаа. Тамхиныхаа ишийг л үнсний саванд хаямагц л миний эхнэр гүйж ирээд үнсний савыг цэвэрлэж гялалзтал нь угаачихдаг юм. Нэг удаа би түүнд аяга саваа угаая, гэхдээ жаахан байж байгаад, одоо хоёулаа зурагтаа очиж үзье гэж хэлсэн юм. Гэтэл миний эхнэр гал тогоонд аяга саваа угааж үлдэж, би ганцаараа зурагтаа үзэж түүнд маш их уурч хүрч байлаа. үүнээс хойш бидний харьцаа өдөр тутам муудаж байлаа. Нэг удаа би дуртай бол угааж л байг надад хамаагүй гэж бодоод орхисон. Хожим нь бодоход эхнэр намайг уурлуулах гэж тэгдэггүй, ердөө л эмх замбараагүй байдлыг тэвчиж чаддаггүй, гал тогоонд угаагаагүй аяга сав байвал сэтгэл нь зовоод зүгээр сууж чаддаггүй хүн байж. Ер нь л өөрийнх нь төрөлхийн араншин нь юм байна. Би түүнд саад хийхээ больсноос хойш бидний амьдрал улам аз жаргалтай болсон юм.

Гурав дахь төөрөгдөл:
Жинхэнэ хайр бол үүрдийн дурлал юм. Хайр, дурлал хоёр нь өнгөц харахад нэг ойлголт юм шиг боловч үнэн хэрэгтээ хүний сэтгэл хөдлөлийн хоёр өөр хэлбэр. Дурлал нь ихэвчлэн бодит байдлаас илүү мөрөөдөл, уран сэтгэмжин дээр тулгуурласан байдаг. Дурласан залуус бие биенийхээ муу муухай талыг олж харахаа байж сайн сайхан зан чанарыг хэт өсгөн сэтгэлдээ дүрсэлж түүндээ итгэдэг.
Гэр бүл бологсод нь цаг хугацаа өнгөрөх тусам бие биенийгээ бодитоор үнэлж, цэгнэж эхэлдэг. Аливаа хосын хувьд дурлал нь нэг янз байдаг бол хайр нь янз бүрийн гэр бүлд янз бүрээр илэрдэг. Хайр гэдэг бол үнэнч сэтгэл, харилцан бие биеэ хүндэтгэх явдал. Зарим хосын хувьд эр эмийн явдал хайрыг хэмжих гол хэмжүүр болдог бол зарим гэр бүлд энэ асуудал хоёрт тавигдаж бие биеийгээ халамжлах, дэмжих явдал нэн тэргүүнд тавигддаг.

Дөрөв дэх төөрөгдөл:
Хайрт чинь таныг ямар ч үед ойлгох ёстой. Ихэнх хосуудын төөрөгддөг гол төөрөгдөл нь хэрвээ тэр надад үнэхээр хайртай юм бол намайг үг хэлээгүй байхад ч ойлгох ёстой гэж боддог явдал юм. Тэд хайртаасаа бараг л телепат чадвар шаардаж дутуу хэлсэн үг, битүү үг, уруулын хөдөлгөөн, нүүрний хувирлаар намайг ойлгох ёстой гэж бодоцгоодог.
Та гэр бүлийнхээ хүнд хэзээ ч хэлээгүй, гэхдээ хэлсэн хэлээгүй ойлгомжтой гэж боддог зүйлийнхээ жагсаалтыг гаргаж үзээрэй. Та тэгвэл хичнээн олон ойлгомжгүй эргэлзээтэй зүйл байгааг олж харах болно. Жишээ нь ийм асуултанд нэгэн залуу гэр бүл ингэж бичжээ. “Би эхнэртэй хайртай, үүнийг тэртээ тэргүй миний эхнэр ойлгож байгаа” гэж бичжээ.
Гэтэл эхнэр нь үүнийг уншаад “Манай нөхөр надад хайртай гэж хэзээ ч ярьж байгаагүй. Тэр намайг аль эрт хайрлахаа больсон байх” гэж бодож байна гэж хэлжээ. Харин нөхөр нь “Би түүнийг хэзээ ч хуураагүй, орой болгон гэртээ ирж хонодог, бидний сексийн харьцаа ч тун дажгүй. Тийм болохоор заавал түүнд хайртай гэж хэлэх шаардлагагүй гэж бодож байсан” гэжээ.

Тав дахь төөрөгдөл:
Хос хоёр амьдралыг нэг л янзаар харсан цагт л сайн гэр бүл үүсдэг. Энэ бол шал дэмий үг. Эхнэр нөхөр хоёр бол өөр өөр хүмүүс, аль аль нь өөрийн үзэл бодолтой байх эрхтэй. Тэд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, гэр бүлийн төсвийг төлөвлөх зэрэг асуудлууд дээр өөр өөр үзэл баримталж болно. Нэг гэр бүл аливаа асуудал дээр цаг үргэлж санал нэгтэй байна гэж хэзээ ч байдаггүй.

Зургаа дахь төөрөгдөл:
Хэрэлдэж маргалддаг гэр бүлийнхэн хэзээ нэгэн цагт салдаг. Гэвч амьдрал дээр цаг үргэлж хэрэлдэж маргалддаг мөртлөө өөрсдийн гэр бүлийг аз жаргалтай гэж тооцдог хүмүүс олон байдаг. Хажуугийн хүмүүс эд нар яаж хамт амьдарч чадаж байна вэ гэж гайхдаг. Заримдаа хэрэлдэж маргалдах нь гэр бүлийн хоёрыг улам илүү ойртуулдаг. Тэр ч бүү хэл бараг маргалддаггүй, үлгэр жишээ гэр бүлийнхэн хүртэл битүүхэндээ дотроо хэрэлдэж маргалдах юмсан гэж боддог боловч үүнийгээ ил гаргадаггүй.

Долоо дахь төөрөгдөл:
Сайн гэр бүлийнхэнд бие биеэсээ нууцлах зүйл байж болохгүй. Өөрийнхөө тухай зөвхөн үнэнийг ярьцгаадаг улсууд бие биеэ илүү сайн ойлгодог боловч үүнээсээ болж тэд илүү хүнд хэцүү асуудал, бэрхшээлтэй тулгардаг. Иймээс тэд байнга уурлаж, бодит байдал ба хүсэл мөрөөдөл нь нийцээгүйгээс болж гутарч гуньж явдаг.

Найм дахь төөрөгдөл:
Гэр бүлийн бэлгийн амьдрал аажимдаа мөхдөг. Дур тачаал нь зүгээр л өөрөө унтарч байгаа хэрэг биш түүнийг гэр бүлийн гишүүд өөрсдөө санаатайгаар унтраадаг. Хэрвээ гэр бүлийнхэн бие биеэ сексийн хувьд хүсч мөрөөдөхөө байсан бол энэ гэр бүлд сэтгэл зүйн шийдвэрлээгүй асуудал байгаар харуулж байна. Ихэвчлэн хүмүүс эхнэр ба нөхрийнхөө сэтгэлд нийцээгүй үйлдлийг эсэргүүцэж түүнийг хүсэхээ байсан гэж ойлгохыг эрмэлздэг.

Ес дэх төөрөгдөл:
Таны амьдрал санаанд чинь нийцэхгүй бол гэр бүл чинь бүтэлгүй болжээ гэсэн үг. Бид бүр хүүхэд байхаасаа л эхлэн өөрийн амьдралд тохиолдсон болж бүтээгүй, санаанд нийцээгүй бүхий л асуудлуудын гэм бурууг эцэг, эх, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст тохож заншсан байдаг. Бидний амьдрал ямар байх нь зөвхөн өөрсдөөс маань шалтгаална гэдгийг нас биед хүрэхдээ ухаарч эхэлдэг боловч бид үүнийг хүлээн зөвшөөрөх тун ч дургүй байдаг шүү дээ. Тиймээс хань ижилтэй болсон хүмүүс хэрвээ аж амьдрал нь болж бүтэхгүй бол үүний бүхий л гэм бурууг гэр бүлийнхээ хүнд тохдог. Ер нь ч аливаа зүйлийн бурууг өөрсдөө хүлээснээс, бусдад тохох нь хамаагүй амар байдаг шүү дээ. Өөрийн гэм бурууг тохох хамгийн тохиромжтой хүн нь мэдээж гэр бүлийн чинь хүн байж таарна. Ажил төрөл бүтэлгүй бол гэр бүлийн хүн буруутай, сэтгэл санаа хямарвал бас л гэр бүлийн хүн буруутай, ор хөнжлийн явдал санаанд хүрэхгүй бол мөн л гэр бүлийн хүн буруутай гэх мэтчилэн бид бүхий л юманд эхнэрээ буруутгадаг. Ингэж өөрийн бурууг хань ижилдээ тохох нь ухаалаг явдал биш юм. Ингэснээрээ та хайртаасаа улам бүр холдож, өөртөө дүгнэлт хийж амьдралаа сайжруулах боломжоо алдахад хүрнэ.

Арав дахь төөрөгдөл:
Та гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд ихээхэн хүч чармайлт гаргаж байвал таны гэр бүл бүтэлгүй болсон гэсэн үг.
Гэр бүлийнхээ амьдралыг цэцэглүүлэхийн тулд маш их чармайх хэрэгтэй. Бат бэх гэр бүлийг бий болгохтой адил хэцүү асуудал байдаггүй. Сайн гэр бүл гэдэг өөрөө бий болдоггүй. Олон арван жилийн турш зарцуулсан хүнд хүчир чармайлтын үр дүнд бий болно. Хэдий чинээ ихээр чармайна гэр бүл чинь төдий чинээ бат бэх болно. Гэр бүл болсон хүмүүс хайр сэтгэлээ авч үлдэхийн тулд маш олон юманд суралцах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд нь бие биеэ харилцан ойлголцож сурахын тулд асар их тэвчээр, эр зоригийг шаарддаг.

Ugluu-logo2028

Холбоотой мэдээлэл

Comments are closed.