ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.01/

0- aaaalogo_shine2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн байдлаар:

 МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний мэдээ:

3 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймагт Улаанбурхан өвчний 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 95 тохиолдол (28.5%)нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Архины хордлого:

3 дугаар сарын 24-нөөс 31-нд 385 хүн архины хордлогын улмаас эмнэлэгт хандаж, 9.6% (37) нь хэвтэн эмчлэгдэж, Баянгол дүүрэгт нэг хүн нас баржээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 21.8%-иар буурсан байна.

Эх сурвалж: НЭМГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

3 дугаар сарын 25-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24973 хүн өвчилж, 10375хүн (41.5%) нас барсан байна. 3дугаар сарын 18-аас хойш 73 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь 2015 он гарсаар хамгийн цөөн тохиолдол ажээ. Гвинейд 45, Сьерра-Леонд 33 тохиолдол нэмэгдсэн бол Либерит сүүлийн 3 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo2028

Холбоотой мэдээлэл

Comments are closed.