Дэлхийн хамгийн өндөр зочид буудал Швейцарийн тосгонд баригдана

4mdh3n2kmr7l26u6m5f2tq3pu0Европын хамгийн өндөр барилга, дэлхийн хамгийн өндөр зочид буудал хэдхэн жилийн дараа сүндэрлэх гэж байна. “CNN” агентлагийн мэдээлснээр 381 метрийн өндөртэй, шилээр бүрхэгдсэн “7132 Tower” зочид буудал 2019 онд ашиглалтанд орохоор болжээ. Энэ нь Нью-Йорк хотноо байрлах Эмпайр-Стейт-Билдингтэй адил өндөртэй байх аж.

Хамгийн сонирхолтой нь рашаан сувиллын цогцолбор бүхий энэхүү тансаг зэрэглэлийн зочид буудлыг Швейцарийн нэгэн жижиг тосгонд барихаар болжээ. Уг тосгон нь Швейцарийн зүүн өмнөд хэсэгт оршдог бөгөөд 1000 орчим оршин суугчтай, өндөр уулсын дунд орших нарийхан хөндий юм байна.

“7132 Tower”-ийг Швейцарийн “Therma Vals” зочид буудлын захиалгаар бариулж байгаа бөгөөд барилгын дизайныг АНУ-ын “Morphosis Architects” компани хийж байгаа гэнэ. Рашаан сувиллын цогцолбор бүхий энэхүү зочид буудалд нэг шөнө хоноглоход 250 ам.долларын өртөгтэй байх ба нийт 1000 орчим зочныг хүлээн авах хүчин чадалтай байхаар тооцоолжээ. Үүнээс гадна үйлчлүүлэгчдэд зориулсан ресторан, бүжгийн заал, галерей, номын сан, биеийн тамирын заал, усан сан зэрэг бүхий л хэрэгцээт зүйлс нэг дор цогцолж байгаагаараа онцлог юм.

Б.Саруул

 

 

 

 

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …