Улаанбаатарт амьдарч байгаа Ховдчуудын цасны баяр амжилттай боллоо

11008796_890503410970801_6037896054124628286_nАлс тэртээх баруун хязгаар Ховд аймгаас Улаанбаатар хотод суурьшин ажиллаж  амьдарч байгаа иргэдийн дунд Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс 2 жил тутамд нутгийнханы нэгдсэн золголтыг хийдэг улдамжлалтай. Энэ  жилийн хувьд Ховдчууд нэгдсэн золголт болохгүй завсрын жил бөгөөд харин сумдын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, гишүүдийг оролцуулсан золголт, цасны баярын арга хэмжээ 2 сарын 28-ны бямба  гарагт БХЯ-ны харьяа “Энхийн төлөө цогцолбор”-т амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн  арга хэмжээг  Алтай, Эрдэнэбүрэн, Буянт сумын Нутгийн зөвлөөс санаачлан зохион байгуулсан ажээ. Тус арга хэмжээг нээж   аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, УИХ дах МАН-ын бүлгийн дарга  С.Бямбацогт хэлсэн үгэндээ: “Манай аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр цөөнгүй  арга хэмжээг зохион байгуулдаг,  энэ  бүхэнд сумдын нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгч гишүүд идэвхтэй оролцон,  хөрөнгө мөнгө, сэтгэл зүрх гаргаж, нутгаа гэсэн сэтгэлээр хандаж ирсэн. Тэгвэл бид энэ удаагийн  арга хэмжээгээрээ  нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгч гишүүддээ  нэг удаа ч гэсэн ажил даалгахгүйгээр амрааж, өөр хоорондоо  нөхөрсөг тэмцээнээр өрсөлдүүлэх боломж олгож байгаа юм” гэлээ.

“Цасны баяр-2015”  үйл ажиллагаа нь  олс таталт, цасны сумо, дартс гэсэн 3 төрөлт тэмцээнээр үргэлжилж дүнгээ гаргасан байна. Олс таталтын тэмцээд   6 хүний бүрэлдэхүүнтэй баг  гарч, нийт сум оролцноос Ховд аймгийн Дарви сумын баг тамирчид түрүүлсэн бол Жаргалант  сум 2-р байранд, Алтай сум 3-р байранд тус тус шалгарсан  байна. Цөн Цасны сумод Дарви сумын уугуул сумын заан Ш.Сүхбаатар  17 сумаас түрүүлж, Алтай  сумын уугуул аймгийн начин Энхбат 2-р байранд, Булган сумын харьяат сумын заан Ганзориг 3-р байранд орсон байна. Харин дартсын тэмцээнд Буянт сумын  уугуул Батхуяг   түрүүлжээ. Ийнхүү Ховдчууд нэг өдөр салхинд гарч, өөр хоорондоо спортоор өрсөлдөн аваргуудаа шалгаруулжээ.

11018626_890503354304140_9099746545069227158_n 11032057_890503454304130_868548996315642770_n

11008483_890839907603818_6861633699326952643_n 10360919_890839947603814_4401173413510979002_nЦ.Мөнх

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …