Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 13-18 градус, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж голын сав газраар 10-15 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан,  бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:  Үүлшиж, бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 5-7 градус хүйтэн  байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Холбоотой мэдээлэл

Comments are closed.