Н.Энхбаяр шинэ гишүүддээ батламж гардуулав

batlamj0228МАХН-ын Төв байранд өнөөдөр Монголд улс төрийн байгууллага үүсэн байгууллагдсаны 94 жилийн ой, “Эх орончдын баяр”-т зориулсан шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй тус намын удирдлагууд оролцов.

Энэхүү арга хэмжээнд орон нутгаас 100, нийслэлээс 150 гаруй иргэд оролцож МАХН-ын шинэ гишүүнээр элссэн бол 100 гаруй хүн намын батлахаа сэргээсэн аж.

Тэдний дунд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төв аймгийн уугуул Г.Батмөнх, Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт, Төв аймгийн уугуул Хаан суудал ХХК захирал Ц.Батжаргал, Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбооны тэргүүн Б.Дашдорж, Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбооны нарийн бичгийн дарга Ж.Буянтогтох нарын 350 гаруй хүн тус намыг сонголоо.\

10688248_911684835560748_5007386428194008471_o-600x399

Эх сурвалж: mnews.mn

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Anonymous says

    Ulam oluulaa bolooroi

  2. Зочин says

    Энэ Энхбаярын нам МАН-аасаа арай дээр юм шигээ

Comments are closed.