Monthly Archives: July 2019

July, 2019

  • 31 July

    Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын есдүгээр ээлжинд нэмэлт захиалга авна

    Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын есдүгээр ээлжийн амралт наймдугаар сарын 02-12-ныг хүртэл нэмэлт захиалга авч байна.Нийтдээ 10 хоног амрах боломжтой бөгөөд үнэ  335500 төгрөг. Есдүгээр ээлжийн амралтад хамрагдах хүүхдүүд Наймдугаар сарын 01-ний 16.30 цагаас өмнө Гэр бүл , хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 104 тоотоос ирж эрхийн бичгээ аваарай. Лавлах утас: 88112404  

  • 31 July

    Баянгол дүүргийн зургаан байршлын газрын зөрчлийг арилган нийтийн эзэмшлийн газрыг чөлөөллөө

    Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны …

  • 31 July

    “Эрүүл шүд” хөтөлбөрт 63750 хүүхэд хамрагджээ

    Монгол Улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос хэрэгжиж эхлээд гурван сарын хугацаа өнгөрч байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өгсөн мэдээллээр энэ сарын 29-ний байдлаар улсын хэмжээд уг хөтөлбөрт 63,750 хүүхэд хамрагдаад байгааг хэллээ. Хүүхдүүдийн хийлгэсэн эмчилгээний хувьд шүдний цоорлын эмчилгээг 86,946 удаа хийлгэжээ. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн эмчилгээ тус бүрээр нь харвал:/эмчилгээний төрөл, тоо/ сувгийн эмчилгээ 18,049 урьдчилан сэргийлэхээр эрдэсжүүлэг …

  • 31 July

    Хятадад хөрсний гулгалтын улмаас 42 хүн амь үрэгджээ

    БНХАУ-ын Гуйжоу мужийн Шуйчэн бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсч, одоогийн байдлаар 42 хүн амиа алджээ. Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэхүү байгалийн гамшигт 20 гаруй барилга, байшин өртсөн бөгөөд есөн хүн сураггүй болж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч найдвар тун бага байгаа аж. Байгалийн гамшиг нүүрлэсэн бүсээс 40 гаруй хүнийг аварч, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж орон нутгийн эрх …

  • 31 July

    Англи хэл сурах шилдэг аргууд

    1. Англи хэл дээр зурагт эсвэл кино үз Англи болон америк зурагтын нэвтрүүлэг, кино үзэнгээ англи хэл сурч болох юм. Та аль ч түвшин байсан ч хамаагүй англи хэл сурч байгаа бол англи хадмал орчуулгыг сонсонгоо уншиж өөрийн хэлээ сайжруулж болно. Англи Фм радио эсвэл интернетээс маш олон сонсох хичээл сонсож болно. 2. Англи хэл дээр ном унш Ном унших нь Англи хэлээ сайжруулах …

  • 31 July

    “Шинэ гэр” төслийн цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Хотын захирагчид танилцуулав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр АНУ-аас хэрэгжүүлж байгаа “Шинэ гэр” төслийн захирал Петр Ф.Мэурс болон төслийн багийнхныг хүлээн авч уулзан, ажил хэргийн санал солилцлоо. Уулзалтын эхэнд Петр Ф.Мэурс захирал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжиж буй “Шинэ гэр” төслийн хүрээнд гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьсан, нэг айлд галладаггүй, цахилгаанаар халаалтыг нь шийдсэн …

  • 31 July

    Зам тээврийн ослын улмаас ой найман сартай хүүхэд амь насаа алджээ

    Энэ сарын 30-ны өдөр буюу өчигдөр 07.00 цагийн орчимд  Өмнөговь Ханбогд сумын замд Тоёота маркийн машин онхолдож найман сартай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, жолооч нарт хандан тээврийн хэрэгслийн хурдыг тааруулж замын хөдөлгөөнд оролцох, хүүхдийг хамгаалалтын суудалд тээвэрлэх, авто машины техникийн бүрэн байдлыг хангаж  зорчихыг анхааруулж байна.  

  • 31 July

    Б.Эрдэнэбаяр Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд тэргүүн байр эзэлжээ

    БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанаас Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын залуу уран бүтээлч, бүжигчин Б.Эрдэнэбаяр тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр этник бүжгийн төрөлд украин үндэсний бүжгээр оролцож, нэгдүгээр байранд орсон байна. Бүжигчин Б.Эрдэнэбаяр Олон улсын бүжигчдийн уралдааны талаар ярихдаа “БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн XVI …

  • 31 July

    АН: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар биш ард нийтийн санал асуулгаар баталгаажих ёстой

      Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.07.31/ мэдээлэл хийлээ.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж, Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд мэдэгдэл хүргүүлж байгаа юм байна.  Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат  ” Ардчилсан намын зүгээс Үндсэн …

  • 31 July

    Дөрвөн настай хүүгээ хэвтэрт ортол нь зодсон Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноов

    Дөрвөн настай хүүгээ хэвтэрт ортол нь зодсон эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноов. Тодруулбал, иргэн Б.Тодзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан, бага насны хүүхэд байсныг мэдсээр байж хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Тиймээс иргэн Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай …

  • 31 July

    А.Даваажаргал: Өлсгөлөн зарласан багш нарт 200 байрны квот өгөхгүй

    “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” ТББ-аас “Буян Ухаа 2” хороололын 972 айлын түрээсийн орон сууцнаас 200 орон сууцыг багш нарт олгох ёстой гэсэн шаардлагыг тавьж өлсгөлөн зарлаад байсан. Тэгвэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “НОСК-аас 200 байрны квотыг олгохоор болж, тус төрийн бус байгууллагаас зарласан өлсгөлөн зогссон” гэсэн утга бүхий мэдээлэл гарч эхэлсэн. Мэдээллийн нягтлан шалгахаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн …

  • 31 July

    “Богдхан уулын трейл 2019” гүйлтийн тэмцээнд 10 гаруй орны тамирчид өрсөлдлөө

    Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран энэ сарын 28-ны өдөр Богдхан ууланд “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг 64, 21, 10 км-ийн зайд зохион байгууллаа. Олон улсын трейл раннинг холбоо /ITRA/ болон “Азийн трейл мастер” холбоонуудын гишүүн болох уг тэмцээнд амжилттай оролцсон …

  • 31 July

    Дэлхийн Банкнаас Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжиж, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа

    Дэлхийн Банкнаас Монгол Улсын бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан байна. Энэ тухай Дэлхийн Банкнаас ирүүлсэн хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь хүргэж байна. ВАШИНГТОН ХОТ, 2019 оны 7-р сарын 30 Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл Монгол улс эдийн засгаа улам тогтворжуулж, цаашид илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн санхүүжилт болох …

  • 31 July

    Түүхий нүүрс түлсэн зөрчилд арга хэмжээ ногдуулжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах “Дорнын Илч” ХХК түүхий нүүрс түлж, агаар орчны бохирдол үүсгэж байсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллажээ. …

  • 31 July

    Засгийн газрын хуралдаан болохгүй

    Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гаригт хуваарийн дагуу хуралддаг ч өнөөдөр /2019.07.31/ хуралдахгүй. Учир нь сайд нар гадаад, дотоодын томилолттой байгаа учраас энэ удаад хуралдахгүй юм байна. УИХ-ын үйл ажиллагаа наймдугаар сарын 10-н хүртэл түр хугацаагаар завсарлаад буй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх дэд хороод, Ерөнхийлөгчийн санал болон бусад саналуудыг нэгтгэх, боловсруулж байгаа юм.