Monthly Archives: February 2019

February, 2019

  • 28 February

    Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд оролцох баг тамирчдад төрийн далбааг гардуулж өгөв

    Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат нар өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Ирэх сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын …

  • 28 February

    Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн залуучуудын УАШТ болно

    Жүдо, самбо бөхийн 21 удаагийн Монгол Улсын аварга,дэлхийн тулааны спортын наадмын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Батбаярын Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-3-нд Булган аймагт болно. Эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх тус тэмцээнд нийслэлийн болон 21 аймгийн спорт хороо, клубын жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 55, …

  • 28 February

    Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

    БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Уг төслийг өнөөдөр эхлүүлж шинэ цэвэрлэх байгууламжийн шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайми, нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 28 February

    “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой материалуудыг нууцаас гаргалаа

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон холбогдох материалуудыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар буруутгаагүй гэдгийг тэрбээр онцолсон. Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй таамаглалыг …

  • 28 February

    Хувь тэнцүүлсэн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, А.Ундраа нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ. 1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах …

  • 28 February

    Х.Баттулга: Шүүх засаглал, зөв, шударга байж Монголын төр цэвэр байх учиртай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж: Гансүхийн Есөн-Эрдэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан …

  • 28 February

    “Alita: Battle angel” кинонд Монголын уран нугараач бүсгүй тогложээ

    Алдарт найруулагч, кино зохиолч Жэймс Камероны зохиол “Alita: Battle angel” адал явдалт, уран зөгнөлт кино Монголд төдийгүй дэлхий нийтэд нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тус киноны найруулагчаар Роберт Родригоз ажилласан ба гол дүрд жүжигчин Роза Салазар тогложээ. Сонирхуулахад, тус кинонд АНУ-д амьдардаг монгол бүсгүй гол дүрийнх нь орлон тоглогчоор ажилласан байна. Түүнийг О.Уугантуяа гэдэг.  Тэрбээр гэр бүлийн хамт АНУ-ын Флорида …

  • 28 February

    Н.Наранбаатар: Бидэнд олон нүүр хэрэггүй

    Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа гуравдугаар сарын 1-ний өдөр буюу маргааш  нээлтээ хийх гэж байна. УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр 2019 оны шинэ уран бүтээл болох “Бүсгүйн зурвас”  уран бүтээлийнхээ талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Манай театр бол хүний сэтгэлийг эмчилдэг …

  • 28 February

    CHARLES & KEITH эмэгтэйчүүдийн баярын бэлгийн сонголт

    Залуу та хайртай ээждээ, эхнэртээ, охиндоо эмэгтэйчүүдийн баяраар бэлэглэх бэлгээ сонгож амжаагүй бол хайрын илэрхийлэл болсон хамгийн чамин бэлгийн санааг танилцуулж байна. Хайртай бүсгүйдээ баяр баясал бэлэглэж Charles & Keith брэндийн романтик загварын загварлаг гоёл чимэглэлээс бүрдэх ХАВАР/ЗУН 2019 зүрхэн хэлбэрийн коллекоос сонгоорой. Энэхүү коллекц нь гайхамшигт хайрын сэтгэл хөдлөлөөс санаа авсан. Нүд унагам гялалзсан улаан өнгийн зүрхэн хэлбэрийн хуванцар …

  • 28 February

    Энэтхэг, Пакистаны хооронд дайн дэгдэх үү

    Цөмийн зэвсэгтэй хоёр гүрний хоорондох зөрчил улам бүр хурцадлаа. Үүнд юу нөлөөлөв? Энэтхэг, Пакистаны Зэвсэгт хүчнүүд ямар арга хэмжээ авсан бэ? Энэ талаар ТАСС агентлаг таван мэдээлэл бэлтгэжээ. Мөргөлдөөн юунаас эхлэлтэй вэ? Их Британиас тусгаар тогтносны дараахан Энэтхэг, Пакистан улсад шашин хоорондын мөргөлдөөн, цагаачлал газар авчээ. Амиа алдсан хүн хэдэн зуугаар тоологдож байв. Ингэхдээ Британийн Энэтхэгийг шашны зарчмаар хуваах боломжгүй байсан …

  • 28 February

    Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа

    НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан энэ сарын 26-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан …

  • 28 February

    Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс шар өвсний түймэр гарлаа

    Энэ сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд шар өвсний түймэр гарчээ. Түймэрийг нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраалаа. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. 2019 …

  • 28 February

    Хөлбөмбөгийн охидын шигшээ баг япон дасгалжуулагчтай боллоо

    Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 16, 19 насны шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар ажиллах Японы мэргэжилтэн Наоко Кавамото энэ сарын 26-нд Монголд хүрэлцэн ирлээ. Наоко Кавамото МХБХ-той танилцаж, тамирчидтайгаа уулзсан бөгөөд 3 дугаар сарын 6-ны өдрөөс Монгол Улсад суурьшин ажиллахаар болжээ. Кавамото нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч, 2002 оноос  дасгалжуулагчаар ажилласан. 2014 оноос эхлэн Малдивийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 3 …

  • 28 February

    МҮХАҮТ-ын удирдах багийг сонгох Их хурал эхэллээ

     МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд  эхэллээ.Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь Танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд Танхимын хийсэн ажлыг үнэлж дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан МҮХАҮТ-ын дүрэмд …

  • 28 February

    Галт тэрэгний ослын улмаас 25 хүн амиа алджээ

     Египетийн нийслэл Каир хотын галт тэрэгний төв буудалд гал гарсны улмаас 25 хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтжээ. Энэ тухай тус улсын үндэсний телевиз мэдээлжээ. Үндэсний төмөр замын захиргаанаас мэдээлснээр, галт тэрэг Каир хотын төвд орших “Ramses” галт тэрэгний буудлын төмөр зам хязгаарлагч бетон хашлагыг мөргөсөн байна. Ослын дараа түлшний саванд дэлбэрэлт болсон аж. Египетийн Ерөнхий сайд Мустафа Мадбули осол болсон газарт очиж, …