Monthly Archives: January 2019

January, 2019

  • 31 January

    336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг чөлөөлжээ

    Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад дараах арга хэмжээг авчээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар …

  • 31 January

    Б.Урантогос: Оюутнууд 2018 оны сургалтын төлбөрийн И-баримтаа ирэх сарын 15-аас өмнө аваарай

    Их, дээд сургуулиудын оюутнууд  сургалтын төлбөр төлсөн татварын и-баримтаа авч хэвших, татварын буцаан олголтоо цаг тухайд нь авах талаар Монголын оюутны холбооны менежер, Сити их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Б.Урантогостой ярилцлаа. Шинэ он гараад удаагүй байна. Монголын оюутны холбоо сүүлийн үед ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ? Энэ талаар яриагаа эхлэе. Сайн байна уу. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хувь …

  • 31 January

    Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ

    Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана. Хүнсний дэлгүүр:  02 дугаар сарын  04–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 02 дугаар сарын 05.06 -нд амарч, 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд ердийн цагийн хувиараар, 02 дугаар сарын 05-нд бүх салбар амарна. 02 дугаар сарын  06-нд хүнсний бүх …

  • 31 January

    Цагаан сараар хэрхэн зөв хооллох вэ

    Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн  хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр зөвлөж байна. 1. МАХ Хоногт шаардлагатай махны дээд хэмжээ нь 180г байдаг. 1 бууз = 35 гр мах гэж тооцвол та өдөртөө 5-6 ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг байдаг тул тохируулж хэрэглэхийг сануулж байна. Махны их хэрэглээнээс шалтгаалж дараах …

  • 31 January

    Сар шинийн өдрүүдэд Дархан-Улаанбаатарын хооронд рейлбус үйлчилнэ

    Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээс Дархан-Улаанбаатарын хооронд  рейлбус явуулахаар болжээ. Тодруулбал хоёрдугаар сарын 4 буюу битүүний өдрөөс эхлэн 10-ныг дуустал Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дарханы чиглэлд 961, 962-р галт тэрэг буюу рейлбус, шинийн 1,2,3-нд Дархан-Сүхбаатар, Сүхбаатар-Дарханы чиглэлд 963, 964-р галт тэргийг нэмэлтээр явуулна. Улаанбаатар-Дарханы чиглэлд дээр дурдсан өдрүүдэд рейлбус 09.00 цагт хөдөлж …

  • 31 January

    АШУҮИС-ийн эмнэлгийг ирэх сард ашиглалтад хүлээн авна

     Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан эмнэлгийн барилгыг ирэх сард ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна.   Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар шийдвэрлэлээ.   Энэ эмнэлэг Баянзүрх дүүргийн хүн амд үндсэн, улсын хэмжээнд зарим төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн АШУҮИС-ийн төгсөхийн өмнөх болон дараах сургалтад хамрагдаж байгаа 7000 …

  • 31 January

    Нийтийн тээвэрт 1200 цахилгаан автобус нэвтрүүлнэ

    “Байгаль орчинд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн талаар Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.   Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 1200, хүүхэд тээвэрлэх зориулалтаар 250  цахилгаан автобус нэвтрүүлэхийг дэмжлээ.  Энэ хүрээнд долоон дэд систем бүхий ухаалаг систем хөгжүүлж нэгдсэн удирдлагын төв, олон улсын стандартад нийцсэн дөрвөн авто …

  • 31 January

    Хиймэл, таримал чулуугаар хийсэн хөөрөг өндөр үнээр худалдан авахаас болгоомжил

    Сүүлийн жилүүдэд байгалийн үнэт чулуу ховордож чулууг синтетик, хиймэл аргаар хийж их хэмжээгээр зах зээлд нийлүүлж байна. Хиймэл, таримал чулуугаар хийсэн эдлэл (хөөргө, аяга, зүүлт г.м. бусад)-ийг  өндөр үнээр худалдан борлуулж иргэдийг хохироох явдал гарах боллоо. Иймд тэдгээр чулууг хооронд нь ялгаж таних боломж, чадвар хүн бүрт байхгүй учраас мэргэжлийн байгууллагаар шалгуулж авах, хэрэглэх нь зүйтэй юм. Монгол Улсын Засгийн …

  • 31 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 31. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 26. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Ус Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 31 January

    Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч буурна. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, …

  • 30 January

    2019 оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болголоо

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлав.   Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриаллаа. Жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, тайлангаа хагас жил, жилийн эцсийн байдлаар …

  • 30 January

    АНУ-ын “Indikids мagazine” сэтгүүл мисс Ч.Содтуяагийн охиныг онцолжээ

    “Азийн модель” агентлагийн тэргүүн, мисс, загвар өмсөгч, топ модель Ч.Содтуяагийн 10 настай охин С.Содонгоог АНУ-ын “Indikids мagazine” сэтгүүл онцолжээ. 10 настай С.Содонгоо олон улсын тэмцээнүүдэд өөрийгөө  сорьж, чамгүй амжилтыг эзэн болгосон байдаг. Тэрбээр 2017 оны 8-р сард болсон Азийн олон улсын хүүхдийн фестивалаас “Азийн топ модел”  шагналыг хүртсэн билээ. Бяцхан мисс С.Содонгоо  АНУ-ын Нью-Йорк хотноо болох “NYC” загварын долоо хоногт орох шилдэг …

  • 30 January

    Өмгөөлөгчдийн холбоо 300 сая төгрөгийн өрөө төлөхөөс зайлсхийсэн хэрэгт “Унах” бололтой

    Өмгөөллийн тухай хууль батлах тухай яриа ид яригдаж буй энэ цаг үед Өмгөөлөгчдийн холбооны талаарх таагүй мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нь өөрийн твитер хаягтаа “Өмгөөлөгчдийн нэрээр их хэмжээний өр тавьчихсан цөөн хэдэн хүн дөрвөн жилийн өмнөөс Хуульчдын холбоог татан буулгаж, өөрсдийн хуучин байгууллагаа байгуулах замаар хуульчдын татвараар өрөө дарахаар санаархаж байна. Хулгай, хуйвалдаанаас …

  • 30 January

    НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    Нийслэлийн ИТХ–ын төлөөлөгч Б.Отгонсүх өөрийн сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүргийн XXI, XXII, XXXII хорооны 300 ахмадад уламжлал ёсоороо айсуй ирж буй сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв. Дээрх алслагдсан хороодын хувьд цэцэрлэг, сургуулийн хүртээмж тааруу, оршин суугчид эмнэлгийн болон төрийн үйлчилгээг түргэн шуурхай авахад чирэгдэлтэй. Мөн улсын эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалан ажилгүй оршин суугчдынх нь тоо жилээс жилд нэмэгдэж буй зэрэг тулгамдсан олон асуудалтай талаар ахмадууд ярив. Гэхдээ …

  • 30 January

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Налайх дүүргийн удирдлага ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Тус дүүрэгт 3000 гаруй өндөр настан аж төрж буй. Дүүргийн удирдлагын зүгээс ахмадуудад зориулсан үйлчилгээгээ сайжруулж, тэдэнд чиглэсэн арга хэмжээ нэлээд хэрэгжүүлж буй. Тухайлбал, өнгөрсөн онд л гэхэд Ахмадын сувиллын ашиглаагүй удсан барилгыг засаж, тохижуулан өндөр настуудаа ээлжээр амраажээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ–ын дарга  С.Амарсайхан оролцсон юм. Тэрбээр …