Monthly Archives: November 2018

November, 2018

  • 30 November

    Ж.Батзандан: Засгийн газрыг огцруулахын эсрэг байна

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:-Монголын төрийг бүлэглэл удирддаг болсон. Би бол бүлэглэлийн гишүүн биш, бүлгийн гишүүн. Би намын тушаалаар бол Засгийн газрын эсрэг зогсох ёстой. Гэхдээ би бол Засгийн газрыг огцруулахын эсрэг байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:Хугарлын цэг У.Хүрэлсүх сайдын …

  • 30 November

    Тор ашиглан загас барьж байсан иргэдийг шалгаж байна

    Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан 11 дүгээр сарын 22-ны өдөр тор ашиглан загас барьж байсан иргэдийг илрүүлэн шалгаж байна. Эдгээр иргэдийн зарим нь өнгөрсөн онд  зөвшөөрөлгүйгээр загас барьж, худалдан борлуулж байжээ. Тус аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, малын хулгайг таслан зогсоох, мал амьтны халдварт өвчин, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт шалгалт-2018” нэгдсэн арга хэмжээг холбогдох …

  • 30 November

    Амралтын өдрүүдэд хүүхдийн ном 20-70 хувь хямдарна

     “Уншлагыг дэмжих 2021” төслийн хүрээнд нийслэлд анх удаа хүүхдийн номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд 12 сарын 1,2-ны бямба, ням гарагт нэгэн дор хамгийн өндөр хямдралтай номын худалдааг Соёлын төв өргөө болон Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын номын санд тус тус зохион байгуулна. Энэ үеэр хүүхдийн номыг 20-70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах бөгөөд …

  • 30 November

    Хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд  ихэнх нутгаар цас орж, салхи 20-30 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.  Түүнчлэн хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд …

  • 30 November

    Нийслэлийн бага ангийн сурагчид 12 сарын 22-нд амарна

    2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/747 дугаар тушаал гарлаа. Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд: НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД 2 дугаар улирлын амралт I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг …

  • 30 November

    Амгалан амаржих газрын амбулаторийн тасагт Уламжлалт болон хавдрын кабинет нээгдлээ

    Нийслэлийн Амгалан амаржих газрын амбулаторийн тасагт Уламжлалт болон Хавдрын кабинет энэ сарын 20-нд шинээр нээгдлээ.  Эмэгтэйчүүдийн хавдрын кабинет нь 2018 оны долдугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт 236 үйлчлүүлэгчийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Уламжлалтын  кабинет нь 2018 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 232 үйлчлүүлэгчдэд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр уламжлалт анагаах …

  • 30 November

    УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана

    УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд хуралдана.Уг хуралдаанаар ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани их хэмжээний зээл авсан талаар иргэн, аж ахуйн нэгж, УИХ-ын гишүүдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх аж. Мөн УИХ-ын 2016 оны сонгуулийн үед тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалын суудлыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгохоор үгсэн хуйвалдсан бичлэгийн …

  • 30 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 23. Сугар гараг. Бага морь одтой, таван шар мэнгэтэй, улаан бар өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Мод Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа …

  • 30 November

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 30-наас 1-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс …

  • 29 November

    Л.Оюун-Эрдэнэ:Надтай болон миний хамаарал бүхий этгээдтэй холбоотой нэг ч хүн ЖДҮ-ээс зээл аваагүй

    Өнөөдөр авлигатай тэмцэх газраас гэнэт яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж зөвхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн талаар мэдээлэл өглөө. АТГ-ын Тамгийн хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Баасанням мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө мэдээлэл хийж “хууль хяналтын байгууллагаас М.Энхболд гэх хүнийг хамгаалахаар ажиллаж эхэллээ” гэсэн мэдээлэл хийж байна. АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс цаашид улс төрийн явуургүй үйл …

  • 29 November

    Д.Батбаатар:Хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөөгүй 

    Зарим мэдээллийн хэрэгслүүдээр МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж нэр бүхий 5 хүнийг намаас хөөх шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл гарсан.Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас тодруулга авсан юм. Тэрбээр”Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн гэдгийг хэлсэн юм. Уг хурлаар Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн …

  • 29 November

     Ц.Цолмон:УИХ-ын дарга өрөөндөө байгаа 

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсний дараа Ёс зүйн дэд хороог хуралдуулах хүсэлт тавьсан. Ёс зүйн дэд хороо хуралдахаар хүлээж байна. Ирц нь бүрдэхгүй байна. Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа чуулган хуралдана. УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй. УИХ-ын дарга өрөөндөө байгаа. Ёс зүйн дэд хорооны хуралд оролцохоор гишүүний …

  • 29 November

    Гудамжинд амьдарч байгаа хүүхдүүдийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ

    Нийслэлийн цагдаагийн газар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон бусад байгууллагуудтай хамтран хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гудамжинд ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт 2018” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төв, олон нийтийн газар, хогын цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 18, хараа …

  • 29 November

    Д.Гантулгыг “мөнгө өгөхгүй бол хүчиндүүлсэн гэнэ шүү” гэж шантаажилжээ

    Энэ сарын 26-27 нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Вива сити” орон сууцны хорооллын байранд  28 настай эмэгтэй Э-г УИХ-ын гишүүн асан Д.Гантулга найзын хамт  бүлэглэн хүчиндэхийг завдсан гэх өргөдөл Цагдаагийн байгууллагад иржээ. Хохирогч гэх эмэгтэйн өргөдлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийн, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Шинжээчид “Хэргийн газрын үзлэг хийхэд урьдчилсан байдлаар …

  • 29 November

    Фото:“Солирын од” киноны гол дүрийн жүжигчин Жерри Ян

    “Солирын од” киноны гол дүрд тоглосон жүжигчин Жерри Яныг энэ удаагийнхаа фото мэдээ буланд танилцуулж байна. “Солирын од” буюу Тайваны F4 кино нь 2001 онд үзэгчдийн хүртээл болж Азийн шилдэг киногоор тодорч байсан уран бүтээл юм. “Солирын од” киноны гол дүрд тоглосон жүжигчин Жерри Ян 1977 онд Тайван улсад төрсөн бөгөөд жүжигчин дуучин, загвар өмсөгч мэргэжилтэй. Жерри Ян 1998 онд …