Monthly Archives: October 2018

October, 2018

  • 31 October

    Халдварт өвчин судлалын үндэсний төвд томуугийн вакцин хийж эхэллээ

    Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сайн дурын дархлаажуулалтын төвд улирлын томуугийн вакцин хийж эхэллээ. Тодруулбал, тус төвд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй БНСУ-ын Грийн кросс үйлдвэрт үйлдвэрлэсэн вакциныг ажлын өдрүүдэд 9:00-15:00 цагийн хооронд хийж байна. Вакцины төлбөр бусад хувийн эмнэлгээс харьцангуй хямд буюу 15 мянган төгрөг аж. Харин томуугийн вакцинд эмч, эмнэлгийн ажилчид, нийслэл хотын 160 гаруй цэцэрлэгийн хүүхэд, …

  • 31 October

    Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх арга

    Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох …

  • 31 October

    Б.Батзориг:Хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр сайдын ажлаа өгч байна

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргасантай холбогдуулан сайд Б.Батзориг Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр”Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа мэдэгдэж байна” гэлээ.    

  • 31 October

    Хятадын иргэн их хэмжээний валют хилээр оруулж ирэх гэж байгаад баригджээ

    Их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийж хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, Буянт-Ухаа дахь “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд  Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентген аппаратаар шалгажээ. Энэ үеэр БНХАУ-ын нэг иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзсэн байна. Улмаар нягтлах зорилгоор гар тээш болох чемоданыг онгойлгон үзлэг хийхэд их хэмжээний валют болох 248.900 …

  • 31 October

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилжээ

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилжээ.“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар очсон Ч.Саранжав өмнө нь Түлш, эрчим хүчний яаманд Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийж байсан. Улмаар 2012 онд “УБЦТС” төрийн өмчит хувцаат компанийн захирлаар ажиллаж байсан юм.

  • 31 October

    МАН-ын бүлэг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргалаа

    МАН-ын бүлэг ээлжит бусаар өнөөдөр хуралдлаа.Бүлгийн хуралдаанаар ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хөндсөн байна.Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн мөнгийг бүгдийг эргэн төлүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хариуцсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргажээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас холбоотой асуудлыг бүлгийн гишүүд нэлээд ярилцаж …

  • 31 October

    Дуучин М.Нарантуяа продюсер болжээ

    Улс төр, бизнес гээд салбар бүрт хүчээ сорьж яваа дуучин Нара буюу М. Нарантуяа продюсер болжээ. Тэрбээр ирэх сарын 2-нд нээлтээ хийх зургаан найзын хөгжилтэй түүхийг харуулсан “Том 6 толгой” кинонд продюсероор ажилласан байна. Дуучин М.Нарантуяа продюсерлосон киноныхоо талаар“Ирээдүйн хойч үе болсон хүүхдүүддээ зөв хүмүүжил, зөв соёл, зөв иргэншилд уриалах хамгийн үзүүштэй, үлдэцтэй зүйл нь кино контент байх юм байна …

  • 31 October

     О.Ононтунгалаг:Ники Минажийг арван цаг хүлээлээ

    АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо “Майкал Винсента” академид нүүр хувиргагчаар ажилладаг О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Тэрбээр Ирина Шейк, Крис Браун, Гакки Мейн, Женнифер Лопесийн хуучин найз залуу болох Каспер Смарт, Женнифер Лопес,Кайли Женнер, Black eyed peas хамтлагийн гишүүн Apl de Ap, реппер G-Eazy, Cardi B, French Montana,Meghan Trainor, Дэдди Янки нартай …

  • 31 October

    Цэцэрлэгийн хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлнэ

    Нийслэлийн ИТХ–ын ээлжит XIX хуралдаан үргэлжилж байна. Үдээш хойшхи хуралдаанаар төлөөлөгчид Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2019 оны үндсэн чиглэлийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Ирэх оны үндсэн чиглэлийг таван бүлэгт хуваан, 442 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээг хэрхэн хийх, мөн тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэхээр ямар ажил санаачилж буйг тодруулж байна. Төлөөлөгчид ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулгаж, шинээр барих ажлыг …

  • 31 October

    Ж.Батбаясгалан: Ирэх онд халаалтын 70 зуухыг буулгана 

    Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид зарим арга хэмжээний талаар тодруулга авч байна. Төлөөлөгч Ж.Сандаг-Очир:Төсвөө хэлэлцээгүй байж ажил хэлэлцэх нь зөв үү. Төлөвлөсөн ажил хэрэгжих боломжтой юу? Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү: Ирэх оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Монгол Улсын ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцээгүй …

  • 31 October

    Цагаан ордонд Дональд Трамп хүүхдүүдтэй хамт “Halloween” тэмдэглэжээ

      АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар өнгөрсөн Ням гаригт Цагаан Ордонд“Halleween”-ны баярыг цомхон хүрээнд тэмдэглэжээ. Halloween буюу сүнсний баярыг 10-р сарын 31-ний өдөр тэмдэглэдэг ч Цагаан ордонд энэ сарын 28-нд тусгай хүлээн авалт хийж баяраа тэмдэглэсэн байна. Дональд Трамп болон Меланиа Трамп нар Цагаан ордонд уригдан ирсэн бяцхан зочдоо р хүлээн авч, тэдэнд зориулан амттан бэлдэж, …

  • 31 October

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан эхэллээ

    Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийг сонсож, 2019 оны үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Төслийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Нийслэлийн удирдлага хотын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажилласан. Харин ирэх 2019 онд нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахдаа үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх, …

  • 31 October

    Ц.Байгалмаа: Инженерийн боловсролд маш их санхүүжилт, боловсон хүчин шаардлагатай

    Японы Засгийн газрын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол дахь Коосэн хөтөлбөрийг дэмжиж хоёр сая ам.долларын мэргэжлийн лабораторийг ШУТИС-Коосэн технологийн коллежид хүлээлгэн өглөө. Уг ёслолын ажиллагаа ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн байранд аравдугаар сарын 23-нд болов.Арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Масато Такаока, ЯҮТХ-гийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаа, ШУТИС-ийн захирал …

  • 31 October

    Сирид цэргийн бааз байгуулж, сөргөлдөөнийг үргэлжлүүлэхийг зорьж байна гэж мэдэгджээ

    Курдуудыг хамгаалах нэрийдлээр АНУ Сирийн зүүн хэсэгт цэргийн баазууд болон нисэх онгоцны буудлууд байгуулж байгаа нь зэвсэгт мөргөлдөөнийг үргэлжлүүлэх зорилготойг нь гэрчилж байна гэж Сирийн шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Валид Муаллем Дамаск хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг SANA” агентлаг уламжилжээ.

  • 31 October

    Окинавад цэргийн нисэх онгоцны буудлын барилгын ажлыг сэргээхээр төлөвлөж байна

    Америкийн Зэвсэгт хүчнийхэнд зориулж Окинава аралд байгуулах нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг Японы Засгийн газар ойрын хугацаанд сэргээхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Такэши Ивая мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.