Monthly Archives: September 2018

September, 2018

  • 29 September

    Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр сургуулийг Алтан гадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Гончигийн Бумцэндийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Монголын залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан тус сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж олгосон Алтан гадас одонг гардуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд …

  • 29 September

    Өнөөгийн Монгол орныг дэлхийн гэрэл зурагчид тольдоно

    Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг ирэх сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл нь гадаад, дотоодын гэрэл зурагчдаар дамжуулан энэ цагийн Монгол орныг олон улсад сурталчлан таниулах, гадны хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эерэгээр харуулах зорилготой хэмээн зохион байгуулагчид нь мэдээллээ. Тус …

  • 29 September

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм Хатагтай, ноёд оо, Хүндэт төлөөлөгчид өө, Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы даргаар гишүүн орнуудын дэмжлэгийг авч сонгогдсон хатагтай Гарсес танд чин сэтгэлийн баяр хүргэжбайгааг минь хүлээн авна уу. Таныг энэхүү хариуцлагатай, чухал …

  • 29 September

    Монгол иргэд Чили улсад визгүй зорчих нөхцөл бүрдлээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Роберто Ампуеро-той хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, тэр дундаа, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, Уул …

  • 29 September

    Видео:“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ

    Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит 25 дахь дугаар цацагдаж эхэллээ. Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан  дугаарууд  олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блог ээжүүдэд эрч хүч, урам зориг өгч байгаа билээ.  

  • 29 September

    Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

    Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” хийх мэдээлэл    

  • 29 September

    Жүжигчин Ц.Алдармаа шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнээр тодорлоо

    Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академи Авардс” өчигдөр болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ үеэр “Фантастик” продакшны хамт олон “Байтаг Богд” киногоороо долоон шагнал хүртэж “Academy awards-2018”-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг бүтээл”-ийн эзэд болсон юм. Тэгвэл жүжигчин Ц.Алдармаа “Байтаг Богд” киноны тагнуулч эмэгтэйн дүрээр шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнээр тодорсон. Түүний хувьд орон нутагт аялан тоглолттой байгаа тул “Фантастик” продакшны …

  • 29 September

    ”Mongolian Academy awards”-ын шилдгээр Байтаг Богд кино шалгарлаа

    Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Mongolian Academy awards-2018” наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр “Зайсан Хилл” цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа. “Mongolian Academy awards-2018” наадмаас МУГЖ О. Бат-Өлзийгийн зохиол, түүний хүү Б.Тамир нарын хамтын бүтээл “Байтаг Богд” уран сайхны кино шилдгийн шилдэг бүтээлээр шалгарлаа. Тус киноны найруулагч Б.Тамир”Найзууддаа би зураг эхлэхийн өмнө дандаа “Би гэж байхгүй. Бид гэж …

  • 29 September

    “Академи авардс-2018” наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Ц. Мичидмаа хүртлээ

      Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академи авардс-2018” наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр “Зайсан Хилл” цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил 7 дахь жилдээ болж буй “Академи авардс” кино наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Аз жаргал” киноны Азаагийн дүрээр 9 настай Ц.Мичидмаа охин хүртлээ. Тэрбээр “Энэ шагналыг авсандаа үнэхээр баяртай байна. Энэ бол зөвхөн миний шагнал биш …

  • 29 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 29. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 19. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх хулгана өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Гал  Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа …

  • 29 September

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулж  байна. 2018 оны 09 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад …

  • 28 September

    Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц зөрчлийг арилгажээ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хурал боллоо. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцсэн бөгөөд хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан 70 болон 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар гаргасан 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцуулав. Улаанбаатарын замын хөдөлгөөнд өдөрт 300 мянга жолооч оролцдог. Түүний олонх нь Бага тойруу орчмоор явдаг …

  • 28 September

    Ерөнхий сайдыг ӨМӨӨРЧ хэлэх ҮГ байна

    У.Хүрэлсүхийн кабинет хатуу нөхцөлд сайн ажиллаж байна. Олон хүн үүнтэй санал нийлэх байх. Гэхдээ түүний хийсэн ажлыг МЭДРЭМЖ НОЛЬ нөхдүүд баллуурдаж байна. Үе, үе сошиалаар Ерөнхий сайд маань хүчтэй шүүмжлэлд өртдөг боллоо. Ингэхдээ бүр шүүмж гэхээсээ илүүтэй доог тохуу, доромж байдалтай мессежээр Ерөнхий сайдыг цаг бусаар балбах болов. Хэн нэгний санаатай үйлдэл биш, хэвлэлийн багийнх нь санамсаргүй алдаа Ерөнхий сайдыг …

  • 28 September

    МАН ахмадууддаа зориулж сувилал бариулна

    Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр  МАН-ын Удирдах зөвлөлөөс аймаг нийслэлийн МАН-ын үе үеийн дарга нарын төлөөлөл болох “Андууд” ахмадын холбооны ахмадуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд  МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүн Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ МАН, намын дэргэдэх Ахмадын Холбоо хамтран ахмад гишүүдийг баяр ёслолоор хүлээн авдаг бус тэдэнд зориулсан цогц, цэгцтэй ажлуудыг хийж эхэлсэн гэдгийг дуулгалаа. …

  • 28 September

    АНУ-д үзүүлэх тусламжид шаардагдах хөрөнгийг нөөц сангаас гаргана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 19-ний өдөр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан. Тэрээр тус улсын Умард болон Өмнөд Каролин, Виржина мужид болсон “Флоренс” хар шуурганд олон хүн амь насаа алдаж, эд материалын их хэмжээний хохирол учирсанд Засгийн газар, Монголын ард түмний өмнөөс эмгэнэл илэрхийлж, 100 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Хүмүүнлэгийн …