Monthly Archives: August 2018

August, 2018

  • 31 August

    “Улаанбаатар түншлэл”-2018 Олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана

    Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн яармагийг 43 дахь жилдээ МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, …

  • 31 August

    Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбай Налайх дүүрэгт баригдана

    Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд өчигдөр дүүрэгтээ ажиллалаа. Тэрбээр, юуны түрүүнд Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр,  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, НИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга …

  • 31 August

    Боксийн тамирчин Э.Цэндбаатар алтан медалийн төлөө өрсөлдөнө

    Азийн Наадмын боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр үргэлжилж байна.Монгол улсын шигшээ багийн гишүүн, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Э.Цэндбаатар дөнгөж сая Хятадын боксчныг 5:0 харьцаатай буулган авч шигшээ шатанд шалгарлаа. Э.Цэндбаатар маргааш Улаанбаатарын цагаар 15:45 цагт Узбекистаны тамирчин Шункор Абдурасуловтай алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Эрэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд өрсөлдөж байгаа манай тамирчин Б.Чинзориг өнөөдөр орой 20:15 …

  • 31 August

    Ц.Цогзолмаа: ЗГ-аас багш нарын үндсэн цалин дээр 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн

    Засгийн газраас эмч, багш нарын цалин хөлсийг тодорхой хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч багш нарт уг шийдвэр нь тэгтлээ таалагдахгүй байна хэмээн мэдэгдэж, илүү нэмэх ёстой гэсэн асуудлыг тавьж эхэллээ. Ирээдүйд эх орныг хөгжүүлэх, чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой ерөнхий боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин хөлсийг илүү ихээр нэмэхгүй бол ажил хаяна хэмээн сүрдүүлж байгаа. Тэд өнөөдөр Боловсрол соёл, шинжлэх …

  • 31 August

    Л.Дашдэмбэрэл: Хичээлийн шинэ жилийн бэлтгэл 100 хувь хангагдсан

    Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэлээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. -Хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болох гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ? -Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын үйлчилгээ явуулдаг сургуулиуд есдүгээр сарын 1-ний 14 цагаас нээлтээ хийхээр товлогдсон. Тиймээс сургууль цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа 100 хувь хангасан байгаа. Маргааш зөвхөн нээлт болно. Харин хичээлийн үйл ажиллагаа даваа гарагт буюу есдүгээр сарын …

  • 31 August

    Унгар улс 1990 оноос хойш Монголд 2.4 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ

    Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандангийн урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга ноён Хорват Ласло манай улсад айлчилж байна. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан, тус бүлгийн гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар өнөөдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Хорват …

  • 31 August

    Жолоочгүй автомашин өнхөрч, нэг настай хүүхэд энджээ

    Замын цагдаагийн албанд нийт 2018 наймдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд 1284 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 959 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэнээс ес нь бага насны хүүхэд байсан аж. Мөн орон нутагт хоёр бага насны хүүхэд, гурван том хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг шалгаж буй юм. …

  • 31 August

    Гэрэл ойлгогч самбаруудыг байршуулж байна

    Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд, Хөвсгөл Монре даатгал, Гурван-Эрдэнэ жуулчны баазтай хамтран зам тээврийн осол хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд жолооч зорчигч нарт урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зорилгоор гэрэл ойлгогч 6 ширхэг самбарыг хийж байршуулжээ.

  • 31 August

    Барилга, Технологийн коллеж 30 гаруй нарийн мэргэжлээр элсэлт авч байна

    Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, зах зээлийн эдийн засгийн харилцаанд өрсөлдөх, хөрвөх чадвар бүхий хүмүүнлэг ардчилсан нийгмийн харилцаанд төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэх, нийгмийн үйлчилгээний орчин бүрдүүлж иргэдэд үйлчлэхийг ЗОРИЛГО болгосон Барилга, Технологийн коллеж 25 дахь жилдээ элсэлт авч байна. Сургалтын давуу тал • Хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай • Сургалтын тохилог, таатай орчинтой • …

  • 31 August

    120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд сэрэмжлүүлэх 16 самбар байршуулжээ

    Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын зам орчны …

  • 31 August

    Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр алт, Л.Отгонбаатар, Б.Мөнхтуяа нар хүрлийн төлөө барилдана

    “Жакарта-Палембанг 2018” Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78,+78, эрэгтэйчүүдийн -90,-100,+100 кг-ийн жингийн барилдаанууд өнөөдрийн 10:00 цагаас эхэлж явагдаж байгаа билээ. Манай улсын тамирчдаас Ө.Дүүрэнбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд, Г.Алтанбагана эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд хэсгээсээ шалгарч алтан медалийн төлөө барилдахаар болоод байна. Г.Алтанбагана Афганистан, Узбекистан, Тажикистан улсын тамирчдыг өмнөх даваанууддаа ялж шигшээ барилдаанд шалгарсан бол Ө.Дүүрэнбаяр Тажикистан, Иран улсын тамирчдыг ялж …

  • 31 August

    Фото: Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд

    Top-antropos” сайт олон нийтийн санал асуулгад үндэслэн Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг шалгаруулжээ. Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд дуучид,  телевизийн хөтлөгч, жүжигчин, модель нар багтдаг. Хан Ё Сыль Пак Си Ён   Ким Ён А  Хан Га Ин  Хам Ын Чжон Сон Ё Чжин Пэ Су Чжи  Хан Чхэ Ён  Ли Да Хэ  Ли Ён Хи  Хан Хе Чжин Хан Хё Чжу  …

  • 31 August

    АНУ ирэх долоо хоногт БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж магадгүй

    БНХАУ-аас импортолдог бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэж АНУ өмнө нь мэдэгдсэн билээ. АНУ-ын мэдээлснээр бол энэ арга хэмжээ ирэх долоо хоногт хэрэгжиж эхлэх юм.

  • 31 August

    Терроризмын эсрэг хамтран ажиллах шаардлагатай байна гэж мэдэгдэв

    Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа терроризмын эсрэг Турк болон Киргиз улс хамтран ажиллаж, тэмцэх шаардлагатай байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган баасан гарагт мэдэгдэв.

  • 31 August

    Байлдааны хуягт техникийн пластик загварын олон улсын уралдаанд Монголоос оролцох тамирчин тодорчээ

    БНТУ-ын Ялалтын баярын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Ахмет Язалын санаачилгаар Монголын Пластик дуураймал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд “Байлдааны Хуягт Техникийн Пластик Загварын уралдаан” зохион байгуулагдлаа Тус тэмцээнийг иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” авиа компани ивээн тэтгэсэн бөгөөд тэмцээнд нийт 15 орчим бүтээл …