Monthly Archives: July 2018

July, 2018

  • 31 July

    Экс хотын дарга Э.Бат-Үүл продюсер болжээ

    Улаанбаатар хотын  экс дарга Э.Бат-Үүл продюсер болжээ.Тэрбээр анхны уран бүтээлээ гаргасан байна. Тодруулбал, “Гэр хороололд өглөө болж байна” дууны продюсерээр ажиллажээ. Уг дууны үгийг Гэр хороолол хөдөлгөөний гишүүн Я.Мөнгөнцэцэг, аяыг “Цэцэг” хамтлагийн экс гишүүн Ц.Уянга бичиж, дуучин Э.Амгалан дуулж,  сонсогчдын хүртээл болгоод байна.  

  • 31 July

    Төв замын хажуугийн гэрлийн шонг мөргөсөн осол гарч, жолооч нь нас баржээ

    Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Төв талбайн урд замын дэргэдэх гэрлийн шонг Тоёота Приус маркийн авто машин мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн талаар Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ. Ослын улмаас тухайн тээврийн хэрэгслийн жолооч амь насаа алдаж, дотор нь зорчиж явсан хоёр хүн бэртсэн байна.

  • 31 July

    Тохироо хийж, толгой дохисон хүн байгаа юм биш биз?!

    Монгол Улс гадаад харилцааны үзэл баримтлалдаа гуравдагч хөршийн бодлогыг тусгаж, үүндээ цөөн хэдэн орныг нэр цохсон байдгийн нэг нь Турк улс юм. Чухам гуравдагч хөршийн хэмжээнд хүрсэн эсэхийг хэлж мэдэхгүй ч хоёр орны хувьд гадаад харилцаа олон талаар чамгүй хөгжиж ирсний нэг нотолгоо нь Монгол дахь турк дунд сургуулиуд. Дунд сургуулийн чансаа тогтоох үнэлгээгээр ямагт эхний 5-10 дугаар байрт жагсдаг …

  • 31 July

    Мэлзээ төр “мэлзээ” М. Энхболд

    М.Энхболд дарга өөрөө манлайлж үнэнээ хүлээгээд, мэлзэхгүйгээр уучлалт гуйж дараагийн шинэ үедээ үлгэр дуурайлал үзүүлэх ёстойг Л.Оюун-Эрдэнэ уриаллаа. Тодруулбал өчигдөр нэлээн хэдэн телевизээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний оролцсон 100 чухал сэдэв нэвтрүүлэг гарсан. Нэвтрүүлгийн үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлэхдээ: Тов тодорхой баримттай хэргийг М.Энхболд гэдэг хүн мэлзэж болно, түүнийг төр /АТГ/ нь дагаж мэлзэж байна гэдэг нь ХУУЛИЙН ЗАСАГЛАЛТАЙ БАЙХ УУ? ХУВЬ …

  • 31 July

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар Г.Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүллээ

    Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд Гунгаагийн Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлсэн байна. Ингэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэжээ. Тодруулбал, Төрийн албаны зөвлөл уг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлан мэдээлж, зохион байгуулахад шалгалтад дөрвөн иргэн өрсөлдсөн байна. Сонгон шалгаруулалтыг цахим систем болон …

  • 31 July

    Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин яаралтай хагалгаанд орсон

    Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин өнөөдөр 11:00цагийн орчимд өрөөндөө хутгалуулсан хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл өглөө. Тэрбээр “БЗД-ийн Засаг даргын тамгын газарт албан тушаалтай иргэн А-г тус дүүрэгт оршин суух хаягтай, 64 настай эрэгтэй И хутгалсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгалтын ажил үргэлжилж байна. Иргэн А-н хувьд Цэргийн төв госпиталын эмнэлэгт яаралтай хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж …

  • 31 July

    МСНЭ: Сэтгүүлчийн мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэнэ

      Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, эх сурвалжаа хамгаалах эрх зөрчигдөж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж, тэдний эрхэнд халдах хандлага удаа дараа гарч байгаа талаар хэвлэлийн хурал зарлалаа. Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүднээс МСНЭ сэтгүүлчдийн хувийн болон мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлж, шаардлага хүргүүлжээ. Шаардлагад:  Монгол Улсад сэтгүүл зүйн нийгмийн үүргийг …

  • 31 July

    Сэтгүүлчид халдсан асуудлаар “Ийгл ньюс” телевиз Цагдаагийн байгууллагад ханджээ

    Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсел Акчайг өнгөрсөн баасан гаригт хулгайлсан гэх мэдээлэл гарсан. Энэ үйл явцыг сурвалжилж олон нийтэд хүргэсэн Ийгл ньюс телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч халдаж, шанаа руу нь цохьсон бичлэг цацагдаад байна. Сэтгүүлч үйл явцыг газар дээрээс нь шуурхай хүргэж, албан үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдсан цагдаагийн алба хаагчийн талаар “Ийгл ньюс” телевиз Цагдаагийн Ерөнхий газрын …

  • 31 July

    Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Я.Шиозаки хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд  Д. Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын бүлгийн зөвлөх Я.Шиозаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Я.Шиозаки Монгол Улсын Засгийн газар Японы баруун нутгаар болсон үерийн гамшгийн хохирлыг барагдуулахад зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү тусламж нь манай хоёр улсын элэгсэг дотно …

  • 31 July

    Гуравдагч хөршийн худалдааны хуулийг Ерөнхийлөгч бүрэн дэмжиж байна

    АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Энэхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн …

  • 31 July

    Ногоон байгууламж сүйтгэсэн жолоочийн эрхийг гурван сараар хасчээ

    Замын цагдаагийн албанд долдугаар сарын 27-нд иргэдээс “Саарал өнгийн Субару маркийн автомашин  явган хүний зам зүлэг, ногоон байгууламжийг эвдэж сүйтгээд байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. Субару маркийн авто машины жолооч иргэн Б нь ногоон байгууламж сүйдэлж машинаараа явснаас гадна хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон зөрчил  илэрсэн байна. Түүний автомашины улсын дугаар 6070 бөгөөд  долдугаар сарын 27-ний өдөр буюу баасан гаригт 0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн …

  • 31 July

    БЗД-ийн Тамгын газрын даргыг хутгалжээ

    Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр 11:00 цагийн орчимд ажлын өрөөнд нь хутгалсан хэрэг гарчээ. Энэ талаар тус дүүргийн хэвлэлийн тодруулахад “Өнөөдөр дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон.  Одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.Хэргийн газарт яг одоо дүүргийн Цагдаагийн алба ажиллаж байна. Мөн түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч …

  • 31 July

    Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 8 дугаар сарын 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Түүнчлэн, Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх Гол …

  • 31 July

    Дуучин Мадоннагийн алдартай зургуудыг нохойгоор бүтээжээ

      Францын алдартай загварын гэрэл зурагчин Винсент Влоурет нэгэн төсөл дээр хайртай зургаан настай Макс нохойгоо оролцуулсан аж. Тэрээр нохойнуудын гэрэл зураг дээр ажиллаж байхдаа, санамсаргүй өөрийн нохойгоо загварын моделиудын дүрд фотошоп ашиглан оруулж үзжээ. Ийнхүү Америкийн алдарт дуучин Мадоннагийн видео альбомын зураг авалтын дүрд хайртай нохойгоо оролцуулж, уг проектоо Максдонна хэмээн нэрийджээ. Гэрэл зурагчин Винсент Влоурет“Би дуучин Мадоннагийн фен, …

  • 31 July

    Сарын тэмдэгийн өдрүүдэд таны биед гарах өөрчлөлтүүд

    Эмэгтэй хүний амьдрал сарын тэмдгийн мөчлөгөөс хамаардаг. Дотоод шүүрлийн системийн үйл ажиллагаа болон дааврын өөрчлөлтүүд жирэмслэхтэй хамааралтайгаас гадна биеийн байдал, сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Бид та бүхэнд өдөр тутамд биед ямар өөрчлөлт гардаг тухай мэдээллийг бэлтгэлээ. Нэгдэх өдөр Сарын тэмдгийн эхний өдөр бол мөчлөгийн эхний өдөрт тооцогддог. Энэ үед өндгөвчний үүсгэдэг дааврын тоо огцом буурч улмаар эндометрийн таталтын механизм үүсдэг. …