Monthly Archives: February 2018

February, 2018

  • 28 February

    Ш.Гүрбазар: “Хөх тойрог” төслийн гол баатар нь ард түмэн

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар “TV2” телевизтэй хамтран “Хөх тойрог” шинэ төсөл эхлүүлэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийв. Уг төслийн хүрээнд хувь заяаны эрхээр төөрөлдсөн эх үр, ахан дүүс, ураг саданг уулзуулах, амьдралын баялаг намтартай хүмүүний тухай өгүүлэх, дэлхий даяар тархан суурьшсан Монгол түмний түүхийг сэргээх зэрэг өргөн агуулга, сэдэв бүхий нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх …

  • 28 February

    Пак Ин Хэ 30 жилийн ял сонслоо

    Дэлхийн хоёрдугаар дайны дараа Өмнөд Солонгосыг үнс нурмаас босгож өнөөгийн их хөгжлийн эх суурийг тавьсан агуу дайчин, домогт генерал Пак Жон Хигийн охин, БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч асан Пак Ин Хэ буруутгалаа. Тэрээр 30 жил шоронд суух ялыг прокуророос сонсгон алхаж байна.  Мөн 2.180.000.000.000 воны торгууль төлнө. Түүний аав хэн байх, тэр хэр зэрэг шударга, зарчимч хүн байх нь огт хамаагүй. …

  • 28 February

    НИТХ дахь АН-ынхны айдас буюу С.Амарсайханыг огцруулах тухай шантаажийн цаана … 

    НИТХ дахь АН-ын бүлгийнхний хувьд, хаврын улс төрийн эхний сэдэв нь С.Амарсайханыг НИТХ-ын даргаас огцруулах явдал болов. Сая гаруй хүн амтай их хотын хөгжилд нэмэрлэх санал, нэмж хийсэн ажлаар маруухан сөрөг хүчний залуусын хувьд энэ бол том улс төр. Ёстой л “Одноос зуурч од болох тактик” нь бололтой. Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн төр, түмний төлөө чөмгөө дундартал зүтгэх ёстой НИТХ дахь …

  • 28 February

    Хувийн хөрөнгө оруулалтын санг бүртгэж, ББСБ-уудын нэгдлийг зөвшөөрлөө

    Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хорооноос 2014 онд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь-Инвест ҮЦК” ХХК-ийн байгуулж байгаа “Бодь үнэмлэхүй өсөлт” хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэв. Тус сан нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 30 сая ширхэг нэгж эрхийг хөрөнгө …

  • 28 February

    Оюутан залуус тэврэлт бэлэглэлээ

    Монгол хүн бүрийн бахархлын өдөр болох “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ноос “ТЭВРЭЛТ БЭЛЭГЛЭЕ” нэртэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд  эх орны минь хамгийн үнэ цэнэтэй баялаг болох иргэн бүрийг сэтгэл хангалуун, эрүүл энх, инээд хөөртэй байгаасай хэмээн бэлэгшээж НАМОХ-ын залуус ажил эхлэх цагаар иргэдэд халуун чацаргана тарааж, тэврэлт бэлэглэлээ. Өглөөний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын …

  • 28 February

    Нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх тогтоол гаргалаа

    Засгийн газар хуралдаж, 2019 оны 5-р сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх тогтоол гаргалаа. Тогтоолд:  1. Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосугай. …

  • 28 February

    “Цээж бичиг”-ийн арга хэмжээг нийслэл даяар нэгэн зэрэг зохион байгууллаа

    “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан эх хэлний боловсролыг дэмжих ажлын хүрээнд “Монгол төсөл” ТББ-аас санаачлан, БСШУСЯ, НБГ-тай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудын дунд “Цээж бичиг” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээнд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуулийн 2-12 дугаар ангийн 216504 сурагч, их дээд сургуулийн төлөөлөл 100 гаруй оюутан залуус нийслэлийн хэмжээнд нэгэн …

  • 28 February

    Булган аймагт хорио тавьж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо

    Булган аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Аймгийн Онцгой комиссоос тус аймаг руу зорчих болон гарах хөдөлгөөнийг хориглоод байна.  Үүнтэй холбогдуулан аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдийн сургалт, хүмүүжлийн ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн 70-80 хувь нь төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байна. Иймд аймгийн Засаг дарга З.Батзориг өнөөдөр захирамж гаргаж, ЕБС-ийн 1-3 анги, цэцэрлэгт хүүхэд нь хамрагддаг …

  • 28 February

    “Эх орон – 100:100” хамтарсан лекц уншина

     “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооноос Монголын Сурагчдын Холбоотой хамтран “Эх орон – 100:100” хамтарсан лекцийг гуравдугаар сарын 02-ны 12:00 цагт Тусгаар тогтнолын ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Монгол улсын ирээдүй болсон оюутан, залуус болон сурагчдад “XX зууны эх орончид хэн байсан бэ?”, “XXI зууны эх орончид гэж хэнийг хэлэх вэ?” гэх сэдвийг хөндөн БСШУС-ын …

  • 28 February

    Уушгины хатгалгааны эсрэг вакциныг маргаашнаас хийж эхэлнэ

    Гуравдугаар сарын 1-нээс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгааны эсрэг вакциныг хийж эхэлнэ. Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийнэ гэдгийг мэргэжилтэн мэдээллээ. Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд уг вакциныг 2016 оноос хийж эхэлсэн.  ПЭВ-13 вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд дүүргийн харъяа 22 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг чадваржуулах сургалтыг …

  • 28 February

    Өөрөөсөө дээш болон доош үеэ нэрлэж сурцгаая

    Өөрийн биеэс дээш найман үеэ мэдэцгээе 1. Өндөр өвөг 2. Холбоо өвөг 3. Хулан өвөг 4. Элэн өвөг 5. Хуланц өвөг 6. Элэнц өвөг 7. Өвөг эцэг 8. Эцэг 9. Би Өөрийн биеэс доош найман үеэ мэдэцгээе 1. Хүү охин 2. Ач зээ 3. Ачанцар зээнцэр 4. Жич 5. Гуч 6. Дөч 7. Тач

  • 28 February

    Ардын жүжигчин Э.Оюун зохиолоо яагаад “Би эндээс явахгүй” гэж нэрлэв

    Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд УДЭТ-ын дарга, Монгол улсын УГЗ Д.Цэрэнсамбуу, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Ардын жүжигчин Э.Оюуны гэр бүлийн хүмүүс …

  • 28 February

    Ю.Цэдэнбалын гэргийгээс авсан байцаалт

    Ю.ЦЭДЭНБАЛЫГ ОРШУУЛСАН ОРОЙ ГЭРГИЙ А.И.ЦЭДЭНБАЛ ФИЛАТОВАГААС НЬ БАЙЦААСАН ПРОТОКОЛ Манай прокурорын байгууллагынхан нийтдээ таван удаа байцаалт авчээ. Ю.Цэдэнбал агсныг 1991 оны дөрөвдүгээр сарын 29-нд эцсийн замд нь үдэв. Хүний хорвоод 50 шахам жилийн амьдралаа хамт туулсан түүний хань А.И.Филатова эр нөхрөө бурхны оронд үдэж, асгарсан нулимсаа арчиж амжаагүй байхад нь дор толилуулах байцаалтыг тухайн үеийн БНМАУ-ын Прокурорын газрын онцгой хэргийн …

  • 28 February

    Борцгор хотонтой хамт ирсэн “Мөнгөлөг шагшуурга” наадам

    Олон ястны өлгий Ховд нутгийн Хар ус нууранд 2018 оны 2-р сарын 24-25-нд “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг 7 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ жил 18 мянга гаруй зочин гийчин хүрэлцэн иржээ. Байгаль орчноо хайрлан хамгаалах, нийтийн биеийн тамирыг дэмжих, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, давтагдашгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой наадмын …

  • 28 February

    ​НИТХ-ын дарга С.Амарсайхан Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, тэр дундаа ус цэвэршүүлэх байгууламж, хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг барих төслийн талаар илүүтэй санал солилцов. С.Амарсайхан “Франц улс нь ус цэвэршүүлэх, хог хаягдал боловсруулах чиглэлээр өндөр технологийг эзэмшсэн улс орны нэг. …