Monthly Archives: January 2018

January, 2018

  • 31 January

    Хүүхэд насандаа бид дотоод ертөнцөө бүтээдэг

    Хүний амьдралын мартагдашгүй, давтагдашгүй үе бол хүүхэд нас. Ертөнцийн зүй тогтол хийгээд хүний амьдралын утга учрыг мэдэх гэж хичээсэн цаг үеүд хүний санаанаас огт гардаггүй, гэгээн сайхан дурсамж болон үлддэг. “Анхны” гэх тодотголтой бүх зүйл хамгийн сайхан. Анх уйлсан, инээсэн, мөлхсөн, дараа нь юм түшиж боссон, бие дааж алхсан мөч болгон нь энэ амьдралд хөлөө олох гэж тэмүүлж зүтгэсэн зүтгэл. …

  • 31 January

    Дуурь, бүжгийн эрдмийн театрыг сэргээн засварлахад БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүслээ

    УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Элчин сайдад хандан хэд хэдэн асуудлаар хамтран ажиллах санал тавьсан юм. Юуны түрүүнд 2020 онд Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиохтой холбогдуулан …

  • 31 January

    МУГЖ Т.Ариунаагийн шинэ уран бүтээл “Cosmic”

    Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа дахин шинэчилж фенүүддээ хүргэсэн билээ. 1996 онд анхны “Эрос № 1” хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадахгvй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож …

  • 31 January

    YANZHOU COAL MINING:Цэвэр ашиг 245 хувиар өснө 

    БНХАУ-д нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч “China Shenhua Energy” болон “Yanzhou Coal Mining” компаниуд үнийн өсөлт, нийлүүлэлтийн шинэчлэлийн дүнд 2017 оны ашиг сүүлийн зургаан жилийн дээд түвшинд хүрнэ гэж тооцоолж байна. Тухайлбал, “China Shenhua Energy” компани өнгөрсөн оны ашиг нь 92 хувиар өсөж, 47.9 тэрбум юаньд хүрнэ гэж таамаглаж байгаа аж. Харин “Yanzhou Coal Mining” компани цэвэр ашиг нь 245 хувиар өснө гэж …

  • 31 January

    Н.Баяртсайхан:Эдийн Засгийн хүртээмжтэй өсөлтийн тулгуур нь санхүүгийн хэрэглэгч 

    Сүүлийн үед дэлхийн улс орнууд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахыг чухалд үзэх боллоо. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах, бизнесийн сайн арга барилыг мөрдүүлэх, маргааныг шийдвэрлэх зэрэг чиглэлээр хурдацтай дэвшлүүд бий болж байна. Энэ нь санхүүгийн хүртээмжийг дээшлүүлж, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн тулгуурыг бүрдүүлдэг байна. Монгол Улс ч олон улсын энэ …

  • 31 January

    Өнөөдөр:Хамгийн том, улаан сарыг харах боломжтой

    Нэгдүгээр сарын 31-ний өдөр буюу өнөөдөр  бид хамгийн том сарыг харах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ өдөр сар дэлхийн хамгийн ойр зөрж өнгөрөх юм. Сар ердийн үеийнхээс 14 хувь том, 30 хувь хурц гэрэлтэй байна. Түүнээс гадна энэ өдөр сар бүтэн хиртэх үзэгдэл давхцах юм байна. Гэхдээ сар алга болохгүй. Харин улаан өнгөтэй болно. Үүнийг “цусан сар” гэж нэрлэх нь бий. …

  • 31 January

    Норвегийн сан Монголын баялгийн сангийн чиг зүгийг заана

    Монгол баялгийн сантай орны нэг. Энэ бол маргашгүй үнэн. Харин энэ сангийн дансанд хурааж хумьсан хэдэн төгрөг байдаг эсэх нь тодорхойгүй.  Жил бүрийн улсын төсөв хэлэлцэх үеэр хууль тогтоогчдын хамгийн олон давтдаг үгийн нэг нь энэ “Баялгийн сан” гэх үг хэллэг болохоор  ямартай  ч энэ сан оршин тогтносоор байгаа юм байна гэдэгт итгэдэг. Бурханы хуваарилалтаар буян хүртсэн  азтай ард түмний …

  • 31 January

    Иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов

    Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна. Тэрээр аймаг, нийслэлийн удирдлагуудад ажилдаа, нутаг орондоо эзэн нь байж, иргэдийнхээ …

  • 31 January

    Улаанбаатар хот химийн хорт атаканд өртлөө!

    “Өглөө сэрэхгүй бүх хотоороо унтчихсан байвал яах вэ?” хэмээх өгүүллийн минь үргэлжлэл. Гэхдээ мэргэжлийн хүний мэдээлэл, үнэлэлт дүгнэлттэй. Мэргэжлийн хүн гэдэг нь миний цэргийн найз, химийн шинжлэх ухааны доктор, генерал М.Хүрлээ. Тэрээр Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад эх орноо төлөөлөн анхлан очиж ажилласан, дэлхийн 50 гаруй улсаар явж химийн зэвсэг, үй олноор хөнөөн сүйтгэх зэвсэг, технологид мэргэжлийн хяналт хийсэн, …

  • 31 January

    “Пёнчан-2018”:Монголын баг тамирчдын хувцсыг дотооддоо урлажээ

    Монгол Улсаа төлөөлөн “Пёнчан-2018” өвлийн олимпийн 23 дугаар наадмын цасан замд уралдах гурван тамирчны болон багийн бүрэлдэхүүний албан ёсны хувцсыг өчигдөр гардууллаа. Монголын баг тамирчдын хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Төмөр трейд” компанийн хамт олон урлажээ. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Ч.Отгонцэцэг нар оролцох бол паралимпийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх …

  • 31 January

    Цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна

    Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Хоёрдугаар сарын 1-нээс 5-ныг хүртэлх цаг агаарын төлөв: 1-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас …

  • 31 January

    Татварын нэмэгдлийг хүчингүй болгохтой холбоотой хуулийн төслийг өргөн барина

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг хуучнаар нь буюу нэг шатлалтай, 10 хувь …

  • 31 January

    Нагац ахынхаа амийг аварсан элэгний донорыг эргэв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 42 настай өвчтөний донор болох Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнийг эргэж, хагалгаа амжилттай болсонд баяр хүргэлээ. Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилжээ. Хагалгааны явцад цус гараагүй учраас цус сэлбэх …

  • 31 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 15. Буд гараг. Найралт эх одтой, хоёр хар мэнгэтэй, харагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 31 January

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи …