Monthly Archives: August 2017

August, 2017

  • 31 August

    У.Хүрэлсүх: 60 тэрбумынхантай ХЭЗЭЭ Ч тохиролцохгүй

    Ж.Эрдэнэбатын Засгийн газар албан бусаар аль хэдийнээ огцорчихоод байна. Ингэж хэлэхийн учир нь хэдийгээр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нэг саналын зөрүүгээр Засгийн газрыг огцруулахгүй гэх дүгнэлт гарсан ч УИХ-ын чуулганд олонхи гишүүн огцруулах талд санал өгөх нь тодорхой болоод байна. МАН-ын бүлэг дээр 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн. Түүгээр ч зогсохгүй огцруулахгүй гэж санал өгсөн 28 гишүүнээс …

  • 31 August

    ОУХМ уулчин Б. Цэвээндашийн охин “Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлж оролцоно

    Олон Улсын хэмжээний мастер  Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас  гурван удаа авирсан анхны уулчин бол   Олон Улсын хэмжээний мастер   Б.Цэвээндаш юм. Түүний бага охин болох Цэвээндашийн Энхжин  2017 оны 11-р сарын 18 ны өдөр  БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн …

  • 31 August

    Эрээнд монгол иргэдэд хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх төв нээгджээ

    БНХАУ-ын Эрээн хотод зорчиж буй монгол иргэд Хятадын хууль тогтоомжийг мэдэхгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал цөөнгүй гардаг.Иймд Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас санаачлан Эрээн хотын Ардын Засгийн ордны Хууль зүйн товчооны дэмжлэгтэйгээр монгол иргэдэд зориулсан хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх төвийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нээн үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Тус төвд монгол хэлтэй, …

  • 31 August

    НИТХ-ын ээлжит хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг НИТХ-ын төлөөлөгчид шаардлаа

    Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болох ёстой байсан ч НИТХ-ын дарга Ц.Сандуй ээлжит хуралдааныг зарлан хуралдуулсангүй. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд сар бүр хуралддаг НИТХ-ын ийнхүү 5 сараас хойш хуралдахгүй байгаатай холбогдуулан НИТХ дах МАН-ын хэсэг  төлөөлөгчид хэвлэлийн хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд  НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар, төлөөлөгч С.Амарсайхан, Ш.Үнэнбат, Р.Дамба Ч.Гантулга нар оролцон НИТХ-ын  тэргүүлэгч нарт хандсан шаардлага …

  • 31 August

    Ял шийтгэлгүй тодорхойлолтыг Цагдаагийн байгууллагаас авах шаардлагагүй боллоо

    Өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан иргэний ялтай байдал гэж байхгүй болсон билээ. Хууль зүйн сайдын 2017-07-р сарын 21 ний өдрийн А/195 тушаалаар “Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам” гаргаад байгаа юм. Энэхүү журамд Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т …

  • 31 August

    Дэлхийн аварга Д.Сумъяагийн ялалтын талаар хэн хэн юу хэлэв

    Унгарын нийслэл Будапешт хотноо жудо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дахь өдрөө үргэлжилж байна. Жудо бөхийн  насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн жудо бөхийн 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа аваргын төлөө Японы  бөх Ёшида  Цүкасатай 14 минут  барилдаан хийж  вазари үнэлгээгээр ялалт байгуулж алтан медалийн эзэн болсон юм. Ингээд түүний ялалтын талаар хэн хэн  юу хэлснийг хүргэж байна. …

  • 31 August

    ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болно

    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд маргааш болно. Хичээлийн жилийн эхний хичээлийг “Эх хэлээ дээдэлье” сэдвийн дор явуулах юм байна.  Харин их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт  есдүгээр  сарын 4-ний Даваа гарагт болно гэж салбарын яамнаас мэдээллээ. Энэ жил 252 хүүхэд цэцэрлэгт, ЕБС-д 575,879 суралцагч суралцах юм байна. Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус …

  • 31 August

    ДАШТ:Монгол Улс медалийн тоогоороо хоёр дугаар байрт бичигдэж байна

    Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс медалийн тоо, чанар үзүүлэлтээрээ хоёр дугаар бичигдэж байна. Одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн  жудо бөхийн 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы бөх, жиндээ дэлхийн номер нэг гэгдэж буй Ёшида Цукасатай барилдаж түүнийг ялснаар алтан медалийн эзэн болсон юм.  Жудо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ М. Уранцэцэг Японы бөх …

  • 31 August

    ДАШТ: О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар өнөөдөр барилдана

    Жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ААШТ-ий мөнгөн медальт, 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Б.Мөнгөнчимэг, ААШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой аварга Б. Ганхайч нар хүч үзнэ. Тэмцээний 63 кг-ын жинд 47 тамирчин барилдах бөгөөд ОУХМ Б.Мөнгөнчимэг Дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Олимпийн мөнгөн медальт Францын Клариссе Агбегньенугын толгойлж буй …

  • 31 August

    Зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ

    Дорноговь аймагт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал “Айраг сумаас хойш зургаан км-т, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозам дээр “Hоwо” автомашины хойноос “Toyota Crown” автомашин мөргөжээ. Уг ослын улмаас Сайншанд сумын харъяат 41 настай эрэгтэй Б, 46 настай эмэгтэй С, зургаан настай эрэгтэй Б нар нас барсан байна. Осол хэргийг тус аймгийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хичээлийн шинэ …

  • 31 August

    Маргаашаас эхэлж хүссэн газраараа зүүн гар тийш эргэж болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  өнөөдөр  Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болох шийдвэрийг цуцалж  байгаагаа  автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Хотын дарга С.Батболд”Өнгөрсөн хугацаанд автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн зүгээс олон ажлыг хийсэн. Үүний нэг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зүүн эргэх асуудлыг бид туршиж үзлээ. Мэдээж, дэлхийн хотуудын туршлага …

  • 31 August

    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт маргааш буюу баасан гарагт эхлэх гэж байна. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр биш учраас тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөнө. Өөрөөр хэлбэл, улсын дугаар нь 0, 5-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй, журмаа биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

  • 31 August

    С.Лхагвадулам: ЕБС-д бага ангийн багш дутмаг байна

     Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  Эрүүл мэнд боловсрол соёл хяналтын  хэлтсийн улсын ахлах байцаагч С.Лхагвадуламтай ярилцлаа.   Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлтгээл ажилд  шалгалт хийсэн. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн вэ. Засварын ажил хийж байгаа сургуулиудаас энэ хичээлийн жилд нээлтээ хийж амжихгүй сургуулиуд байгаа юу? -Мэргэжлийн хяналтын байгууллага нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэр хангасан талаарх шалгалт хийсэн. Шалгалтаар  235 зөрчил илрүүлж 175 зөрчлийг газар дээр нь арилгуулан аргазүйн …

  • 31 August

    Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Ерөнхий сайд В.Орбан бараалхлаа

    Унгар Улсын Будапешт хотноо энэ 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэтгэн Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр бараалхаж үдийн зоог барив. Тус уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй …

  • 31 August

    Х.Баттулга: Бид Монголын шинэ баатруудыг төрүүлж байна

    Унгарын нийслэл Будапешт хотноо Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.  Өчигдөр дэлхийн аваргын 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа аваргын төлөө Японы  бөх Ёшида  Цүкасатай 14 минут  барилдаан хийж  вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Д.Сумъяагийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж сонирхсон бөгөөд барилдааны дараа хэвлэлийнхэнд хандаж “Алтан медаль бидний хувьд маш чухал. Бид энд …