Monthly Archives: August 2017

August, 2017

  • 31 August

    Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болжээ

    МАН-ын дуулиант “60 тэрбумын” бичлэгт холбогдсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон байна. Баттай эх сурвалжийн хэлснээр Ц.Сандуй НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хороон даргын ажлаасаа зэрэг огцрох өргөдлөө өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлд гаргажээ.

  • 31 August

    АШУҮИС-ийн Амгалан дахь өргөтгөл ирэх онд ашиглалтад орно

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.  Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Амгалан/-нд байрлалтай, 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оноос барьж эхэлсэн.Цогцолбор ашиглалтад орсноор …

  • 31 August

    ДАШТ: Б.Ганхайч эхний ялалтаа авлаа

    Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Харин өнөөдөр тус тэмцээний 81, 63 кг-ын жинд манай улсын гурван бөх барилдаж байна. 63 кг-ын жинд Б.Ганхайч Киргизстаны Мерим Момуноваг даралтаар цэвэр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч БНСУ-ын Хан Хи Жү юм байна.

  • 31 August

    Монголчууд Аргентин улс руу визгүй зорчино

    Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд хилээр орж, гарах болон зорчих, дамжин өнгөрөхдөө нэвтэрсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд визгүй зорчих юм. Нөгөө талын Засгийн газар зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд иргэд …

  • 31 August

    Дэлхийн аварга Д.Сумъяагийн талаарх сонирхолтой 8 баримт

    Унгарын нийслэл Будапешт хотноо Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өчигдөр  57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы бөх, жиндээ дэлхийн номер нэг гэгдэж буй Ёшида Цукасатай барилдаж түүнийг ялснаар алтан медалийн эзэн болж чадлаа. Унгарын нийслэл Будапештийн  тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж дэлхийн аварга болсон Д.Сумъяагийн талаарх сонирхолтой 8 баримтыг хүргэж байна.  -Доржсүрэнгийн Сумъяа Увс аймгийн Баруунтуруун суманд 1991 оны гуравдугаар сарын …

  • 31 August

    Суданд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ёслол болов

    Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагааны долоодугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэн, үдэж мордуулах үйл ажиллагаа боллоо. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх гэж буй алба хаагчдадаа хандаж ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох “Эх орон, төр засаг, цэргийн дээд командлалаас хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар ухамсарлан, бүс …

  • 31 August

    Дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг баривчилжээ

    Нийслэл хотод эхний 8 сард 438 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь  нийт гэмт хэргийн 3.4 хувийг эзэлж байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид дээрэмдэх гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 15 настай Гурван этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бол өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн …

  • 31 August

    Хотын дарга замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөв

    Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нийслэлийн удирдлагууд онцгой анхаарахыг хэлээд, 9 дүгээр сард хийгдэх ажлуудыг дурдлаа. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийг бууруулахын тулд замын өргөтгөл хийнэ. Зүүн 4 замын буцаж эргэдэг эгнээг өргөтгөнө. Мөн Дөлгөөн нуурын уулзвар, 3 дугаар сургуулийн уулзварт эгнээний өргөтгөлийн …

  • 31 August

    Есдүгээр сарын өрнийн зурхай

    ХОНЬ /3.21–4.19/ Ялагдах дургүй, төрөлхийн өрсөлдөгч хонины ордны ивээгч гараг энэ сард тун тааламжтай байрлалд очих гэж байна. Тиймээс өмнө нь дуусгаагүй ажлаа гүйцэлдүүлж, шинэ зүйлийг туршиж үзэх, аз сорьсон алхам хийхэд тохиромжтой. Ажил, карьер Ажлын орчноо шинэчлэх, тушаал дэвших магадлалтай. Таны цаашдын ирээдүйд туслалцаа үзүүлэх хүмүүстэй танилцана. Илүү тогтвортой ажиллахын тулд бусадтай маргалдахаас зайлсхий. Мөнгө, санхүү: Сарны байрлалаар таны мөнгө санхүү …

  • 31 August

    Майкл Жексоны охин шүүмжлүүлэв

    Попын хаан Майкл Жексоны цор ганц охин Парис Жексон хамгийн сүүлд MTV Video шагнал гардуулах ёслолд хачирхалтай байдлаар хүрэлцэн иржээ. Тэрбээр нүүр будаг хувцаслалтдаа дээд зэргээр анхаарсан ч нэг зүйлийг орхигдуулсан байна. Учир нь суганыхаа үсийг хусаагүйн улмаас олон хэрэглэгчид “хэтэрхий болхи” гэж дүгнэжээ. Гэвч Парис Жексон энэ үйлдэлд бухимдсангүй зүгээр л өөрийнхөө бүх зүйлд хайртай. Зарим охид үүнийг жигшмээр …

  • 31 August

    Маргааш эцэг эхчүүд эргүүлд гарна

    Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, НИТХ, Нийслэлийн Боловсролын газар хамтран эцэг эхийн эргүүлийг энэ жил есдүгээр сарын 1-нээс эхлэн гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Есдүгээр сарын 1-нд эцэг эхийн эргүүлийг гаргаагүй сургуулиудад хуулийн дагуу хариуцлага тооцож, олон нийтэд зарлах юм байна. Урд жилүүдэд зарим сургуулиуд гаргахгүй хайнга хандах тохиолдлууд гарч байжээ. Эцэг эхийн эргүүлүүд энэ жил шүгэлтэй байна. Урд …

  • 31 August

    С.Амарсайхан: Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу байх ёстой

    Өнөөдөр НИТХ-ын хэсэг төлөөлөгчид  НИТХ-ын  тэргүүлэгч нарт хандсан шаардлага хүргүүлж байгаа тухай хэвлэлийн хурлыг Хангарьд ордны 14 давхарт  хийлээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханаас тодруулга авлаа. – Өнөөдрийн шаардлагын тухай тайлбар өгөөч? – Өнгөрсөн 5 сараас хойш  өнөөдрийг хүртэл Нийслэлийн ИТХ хуралдаагүй байна. Цаг үеийн ямарч нөхцөл байдалд нийслэлийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой, нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой олон асуудлыг шийдэхийн тулд хэдэн …

  • 31 August

    М.Гантулга: Судалгаанаас харахад 10-29 насны хүмүүсийн дунд амиа хорлолт өсч байна

    Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын сургалт судалгааны төв “Амиа хорлолттой холбоотой анхны суурь судалгааны  дүнг өнөөдөр танилцууллаа. Судалгааны дүнгээс харахад өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харилцаа, сурган хүмүүжүүлэгчдийн шударга бус харилцаанаас болж сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байгаа бөгөөд сүүлийн үед өсөх хандлагатай байгаа учраас холбогдох газрууд анхаарал хандуулах шаардлагатай байна гэдгийг онцолсон.Энэ талаар Судалгааны багийн удирдагч, …

  • 31 August

    60 тэрбумынхан 75-аар бууж өглөө

    Ж.Эрдэнэбатын Засгийн газар унах нь нэгэнт тодорхой болов. Хэдхэн хоногийн дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.   Энэхүү чуулганы үеэр МАН-ын 31 гишүүн дээр АН-ын  гишүүнд нэмэгдэж,  МАН-ын бүлгийн хурал дээр гар өргөхөөс татгалзсан 7 гишүүн нэгдэж,  Засгийн газрыг огцруулахаар улс төрийн зураг аль эрт зурагджээ. Гэвч “60 тэрбум”-ынхан огцрохоос, албан тушаалаа алдахаас үхтлээ айцгааж байна. Өөрсдийнхөө болж бүтэхгүй байгааг өнгөцхөн ч гэсэн далдаж, хэвлэлийнхний …