Monthly Archives: March 2017

March, 2017

  • 31 March

    “ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтын нээлт боллоо

    “Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016  онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Өнөөдөр тус сургалтын нээлт Нийслэлийн Иргэний танхимд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн цэргийн штаб, холбогдох албаныхан, оюутан цэргүүд …

  • 31 March

    Хороодод гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

     Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран 2017 оны 03-р сарын 27-29-ний өдрүүдэд дүүргийн 7 хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажилтай танилцаж, сургалт семинарын ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд хороодын Иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга, хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, хэв журмын урамшуулалт …

  • 31 March

    Өөрийгөө “мужик” гэж өргөмжлөгч хэн бэ?

    Юм мэдэхгүйгээсээ болоод өөрийгөө ихээхэн доромжлоод тавьчихсан нэг хүн байна аа. Хэн гэдгийг нь хэлэхийн өмнө өөртөө олгосон цолных нь утга учрын талаар хэдэн үг дурдсу. Орос хэлний тайлбар толийг сөхвөөс: Мужик —человек низшего сословия, крестьянин, грубоватое просторечное обозначение мужчины. Мужик гэдэг нь доод гаралтай тариачин, энэ бол эрэгтэй хүнийг бүдүүлгээр дуудах утга гэжээ. Цааш нь эрүүгийн үг хэллэгт мужик гэдгийг– …

  • 31 March

    Н.Энхбаяр: Оффшорт хэний ч мөнгө байсан хурааж авчраад ядуу ард түмэндээ өгөх ёстой

      Өнөөдөр Ард түмний онц зөвлөл /АТОЗ/-өөс “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийг Сүхбаатарын талбайд тайван байдлаар зохион байгууллаа. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр тус жагсаалд нэгдэж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Н.Энхбаяр: “Манай Монголчууд бүгдээрээ сайн байцгаана уу. Би Солонгосоос ирлээ. Солонгост юу болж байна. Хээл хахууль авсан хүмүүсээ албан тушаалаас нь огцруулаад шүүх хуулийн байгууллага нь шударга ажиллаж байна. Солонгос Улс …

  • 31 March

    Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэдийг нутаг буцаана

    Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явагдаж байна. Энэ оны нэгдүгээр сард явуулсан шалгалт нь хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж буй БНСВУ-ын иргэдийг олж илрүүлэх ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд 29 аж ахуйн нэгжийн 72 иргэдийг шалгасан байна. Шалгалтаар Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хэтрүүлсэн зөрчилтэй …

  • 31 March

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “ЗААГ” номын нээлт боллоо

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвын бичсэн “Зааг” номын нээлт өчигдөр /2017.03.30/ боллоо. Тэрбээр бүтээлийнхээ тухай “Аар саархан намтар түүхээрээ оролдож суутал, “Тэрбишдагва гэдэг ганц бодгаль хүний туулсан хийгээд туулж байгаа амьдрахуйн зам мөрийн дүр зургийг гаргаад бүхэлд нь зурчихвал нэгэн жаран, бүтэн нэг улс орны түүх нийгмийг ахуй амьдралтай нь харуулчихаж болох юм биш …

  • 31 March

    Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалинг 480 мянгаас ихгүй байхаар тогтоолоо

    УИХ-ын 69 дүгээр тогтоолд тусгасан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зохистой харьцааг хангахаар 450 гишүүнийг өөрчлөн томилжээ. Түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд хариуцлага тооцох тогтолцоог хэвшүүлэн ажиллаж байгаа хэмээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ.  Энэхүү хариуцлагын зарчим нь хараат бус гишүүдэд ч адилхан үйлчлэх аж. Мөн Засгийн …

  • 31 March

    Л.Оюунчимэг: Таван жил түргэний машингүй байсан

    Сонгинохайрхан дүүргийн 21, 22, 32 дугаар хорооноос НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Отгонсүх өнөөдөр тойрогтоо ажиллалаа. Тэрбээр тус дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эмнэлэгт нэн тэргүүнд тулгамдаад байсан асуудлыг нь шийдвэрлэж өгөв. Тодруулбал, түргэн тусламжийн машин бэлэглэсэн өрхийн эмнэлгийн хамт олон болон хорооны иргэд баярлаж буйгаа илэрхийлэв. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв нь 26 …

  • 31 March

    Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа эхэллээ

            Өрхийн мэдээллийн санг шинэчлэх зорилгоор Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг өнөөдөр орон даяар эхлүүлж байна. Судалгааны мэдээлэл цуглуулах ажид өнөөдрөөс эхлээд дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өрхийн мэдээллийн сангаас нийт 600.000 өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар бэлтгэлийг хангаад байгаа бөгөөд мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд 7900 орчим хүн ажиллах юм. Иргэд судалгаанд хамрагдах боломжтой …

  • 31 March

    Нас бол тоо гэдгийг баталсан алдартнууд /Цуврал 3/

    Нас бол зүгээр л тоо гэдгийг жинхэнэ ёсоор нь харуулж яваа  Холливудын  алдартнуудыг  танилцуулж байна. Орнелла Мути 61 настай Голди Хоун 71 настай Сьюзан Сарандон 69 настай Жэйн Фонда 78 настай Жессика Ланге 67  настай Присцилла Пресли 70 нас Блайт Даннер 73 настай Крис Женнер Рита Русик Наоми Жадд Софи Лорен

  • 31 March

    Нийслэлийн Техник технологийн олимпиад 23 дахь жилдээ боллоо

    Нийслэлийн Техник технологийн олимпиад 23 дахь жилдээ “МОНГОЛ ХҮН” аяны хүрээнд НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны ивээл дор 2017 оны 3 сарын 30 31-ний өдөр БГД-ийн лаборатори Ганзам 20-р сургууль дээр зохион байгуулагдлаа. 1994 онд МУ-ын Гавьяат багш М.Цэрэнхандын санаачилгаар тус олимпиад анх зохион байгуулагдсан бөгөөд энэ жилээс МУ-ын гавьяат багш М.Цэрэнханд, Н.Лхагва, Н.Бавуудорж, Н.Батбаяр нарын нэрэмжит болгон зохион байгуулж байна. …

  • 31 March

    СХД-ийн “Одонт манал” ӨЭМТ-д түргэний машин бэлэглэлээ

    Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв нь 26 мянга орчим иргэнд үйлчилдэг байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай хороонд үйлчилдэг ч түргэний авто машингүй 5 жил болжээ. Хүн ам ихтэйгээс гадна газар нутаг том, олон амуудтай учраас алслагдсан айлууд руу хүрч үйлчлэхэд маш их хүндрэлтэй байсныг эмч нар хэлж байна. Өнөөдөр тус хорооноос сонгогдсон Нийслэлийн …

  • 31 March

    Ажлын ярилцлага өгөх үед юуг анхаарах ёстой вэ

    Ажилд орохыг хүсэгч таньд хамгийн чухал үе шат бол ярилцлага байдаг. Яагаад ярилцлага чухал үе шат  байна вэ гэвэл ярилцлага бүгдийг шийддэг. Ярилцлагад бэлтгэх нь бусад оронд урлаг болтлоо хөгжсөн байдаг. Таны хүсэж мөрөөдөж байсан ажилд хэдэн арван хүн, магадгүй хэдэн зуун хүн  ч өрсөлдөж магадгүй. Харин та тэднээс хэрхэн ялгарч байна вэ гэдгийг  таны  өөрийгөө илэрхийлэх байдал болон гадаад …

  • 31 March

    Ц.Нямдорж:Одоо энэ хэргийг нууцын зэрэглэлтэй гээд 25 жил хав дарна

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон гэх хэрэгтэй холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд  мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэн зарим баримтыг дэлгэлээ. Тэрбээр, “С.Зориг агсны амь насыг хохироосон гэх хэрэгт гурван хүн 24-25 жилийн ял шийтгүүлсэн. Хоёр шатны шүүх хурал хаалттай явагдсан. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг олон нийтэд …

  • 31 March

    Ажил хэрэгч бүсгүйн ажлын шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 зүйл

    Ажил хэрэгч бүсгүй таны ширээнд дээр, шүүгээн дотор, гарын дор заавал байх ёстой 10 зүйл байдаг гэдгийг л сануулъя. Дараахь жагсаалт таныг  эмх цэгцтэй ажиллахад чинь тусална. 1. Цэнэглэгч iPod-ноосоо эхлээд гар утас хүртэлх бүхий л “гар” электрон хэрэгслийн чинь цэнэглэгч чиний ажлын шүүгээнд заавал байх ёстой. Магадгүй, гэртээ цэнэглэхээ мартсан үед чухал ажилтай өдөр утасны чинь цэнэг дуусчихыг хэн …