Monthly Archives: October 2015

October, 2015

  • 31 October

    Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгчийн хориг “бүтэн” болсон

    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэж баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай товч ярилцлаа.   -УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, баталсан. Энэ талаар …

  • 31 October

    Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлав

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон …

  • 31 October

    Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлжээ

    Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлсэн байна. Тус парламентын хүндэт индрээс үг хэлсэн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүдэг нь Европын парламентын уламжлал ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 2015 оны зургадугаар сарын 8-10-нд Европарламентад айлчлан мөн сарын 9-ний өдөр үг хэлсэн билээ. Уг үйл явдалд зориулан гаргасан дугтуй, марк нь шуудангийн …

  • 31 October

    Таныг уйлахад эрчүүд юу боддог вэ?

    Миний мэдэх нэгэн дуун дээр “Чамайг уйлахад би юу хийх ёстой вэ? надад туслаач” гэсэн үг гардаг. Бид бүгд үе үе уйлдаг. Харин та нэг ч удаа болтгугай би яагаад уйлдаг талаар, мөн уйлна гэдэг юу гэсэн үг болохыг бодож байсан уу? Бүх цаг үед эмэгтэй хүний нулимс нь – эмэгтэй хүний өөрийн хүсэж буй зүйлээ авахад тусладаг маш хүчтэй …

  • 31 October

    Хамгийн аюулгүй нууц үгнүүдийн ”эзэн”

    Америкийн нэгэн дунд сургуулийн сурагч охин Мира Моди өөрийн хувийн сайтыг нээжээ. Түүн дээрээ тэрбээр Diceware аргачлалаар бодож олсон өндөр нууцлал бүхий нууц үгнүүдийг санал болгон худалдаалах юм. Энэ аргачлал бий болоод хэдэн арван жил болж байгаа билээ. Түүний бүтээсэн нууц үгнүүдийг эвдэж орох ямар ч боломжгүйд тооцогддог аж. Бэлэн нууц үгнүүдийнхээ оронд 11 настай охин хоёр долларын хөлс нэхдэг …

  • 31 October

    Реппер Баяраагийн “гангараа” нь цуглуулга болжээ

    Rokit Bay хэмээн өөрийнхөө уран бүтээлийн нэрийг хайрласан энэ залууг хип хоп сонирхогчид андахгүй сайн танина. Түүний жинхэнэ нэр нь О.Баярсайхан. Анх тэрээр 2007 оны үед асуулт форумаар олонд танигдсан нэгэн. Түүний нэрний утга Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан гэдэг. Энэ нь Баяраа гэж нэрний минь эхний үе. Бас …

  • 31 October

    Шартсан үед ямар арга хэмжээ авах вэ

    Дотроосоо… Шараа тайлах гэж зарим хүмүүс хүчээр бөөлжих гэдэг. Энэ сайн арга биш шүү. Ингэхэд ходоодны салст гэмтэх аюултай. Хамгийн тохиромжтой арга бол идэвхжүүлсэн нүүрс ус хэрэглэх явдал юм. Эмийн санд Актавированный уголь гэсэн нэртэйгээр зарагддаг. Энэ нь биеэр бүхэлд нь тархсан хорт бодисуудыг ходоод, гэдэсний ханаар дамжуулан өөртөө шингээж авдаг. Уух арга тун энгийн. 1.5 гр идэвхжүүлсэн нүүрсийг аяга …

  • 31 October

    Дэлхийн ядуусын тэн хагас нь Азид байдаг

    Азийн орнуудад нэн ядуусын эгнээнд ороход ойрхон нэг тэрбум 600 сая хүн байна гэж Азийн хөгжлийн банкнаас дүгнэжээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Стратеги-2020” тайлангаас үзвэл өнөөдөр Азид өдөрт хоёр доллароос бага орлогоор амьдардаг нэг тэрбум 600 сая хүн байгаа учир аливаа эрсдэлд ороход нэн ядуусын эгнээнд шилжихэд бэлэн байна. Тэд ажилгүйдэл, эрүүл мэндийн байдал, эдийн засгийн хямрал, гамшгийн улмаас нэн …

  • 31 October

    Хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг

    Ираний эрдэмтэд саяхан нэгэн судалгаа хийжээ. Харин энэхүү судалгааны үр дүнд хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг гэдгийг олж тогтоосон байна. Хүмүүсийн уудаг халуун цай ихэвчлэн 70 болон түүнээс дээш градусын халуунтай байдаг агаад барууны орны хүмүүсийг бодвол Ази хүмүүс цайг халуунаар нь их уудаг аж. Харин Европчуудын хувьд цай кофен дээрээ сүү нэмэх ч юмуу …

  • 31 October

    ШУТАС-ын үйл ажиллагааны мэдээллийг ил тод болгоход анхаарч ажиллав

    Авлигатай тэмцэх газар нэр бүхий иргэдээс ирүүлсэн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу ажиллаж, тус сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Зөвлөмж хүргүүлсэн билээ. Уг Зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Авлигатай тэмцэх газарт ирүүлжээ. Тухайлбал, Ахлах сургуулийн тухайн жилийн батлагдсан төсөв, хууль тогтоомжид заасан үнийн дүн бүхий …

  • 31 October

    Өндөр өсгийт хэрхэн үүссэнийг мэдэх үү бүсгүйчүүдээ

    Хүмүүсийг өндөр болгож харагдуулдаг гутал бидний мэдэхээр эртний Грекийн үеэс үүдэлтэй. Тэр үед жүжигчид тайзнаа өндөр болон харагдахын тулд котурн гэдэг нэртэй мод ба үйсэн өндөр ултай шаахай өмсдөг байжээ. Дундад зууны үеийн Европын хотууд нь шавар шавхай, хог новшинд дарагдсан байсан учраас суран бүстэй өндөр модон гутлууд хэрэгтэй болсон гэдэг. Өдөр тутмын гутал дээрээ давхарлан өмсдөг ийм өндөр өсгийтийг …

  • 31 October

    Иргэн Г.Батбаярыг шүүхэд өгчээ

    УИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долоодугаар сард УИХ-аар батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын зүгээс ХХААЯ, Аж үйлдвэрийн яам, Хууль зүйн яаманд даалгасан. Гэвч зарим иргэдийн зүгээс олон нийтэд сөрөг мэдээлэл тараах үүднээс ХХАА-н сайд Р.Бурмаагийн нэр хүндэд халдсан байна. Тодруулбал, иргэн Г.Батбаяр нь өнгөрсөн 9 дүгээр сарын 2-ны өдөр Ийгл телевизийн “Иргэний индер” нэвтрүүлгээр оролцох үедээ “Р.Бурмаа сайд эх …

  • 31 October

    Улаанбаатарт 7 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 2015 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус дулаан,  Говийн бүс …

  • 31 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 31. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 19. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, 6 цагаан мэнгэтэй, цагаан луу өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ …